2024.10.18

Ч.Лодойсамбуу: Төсөв тэлэхийн хэрээр үр ашгаа үзүүлдэг байх ёстой!

УИХ-ын чуулганы өнөөдрийн /202410.18/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу

Төсөв тэлэхийн хэрээр үр ашгаа үзүүлдэг байх ёстой.  Сангийн сайдад Б.Жавхлан томилогдсоноос хойш Монгол Улсын төсөв нэмэгдсэн. Тиймээс төсвийнхөө үр ашгийн дүн шинжилгээг хэрхэн хийв?

Төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, бүтээмжийг дээшлүүлэх, төрөөс  иргэдэд хүрэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг төсвийн бусад байгууллага 3-5 жил тутамд нэг удаа чиг үүрэг, үр дүнгийн иж бүрэн шинжилгээ хийж, үр дүнг Засгийн газарт танилцуулна гэдэг заалттай. Энэ нь огт хэрэгждэггүй заалт.

Тиймээс, энд сууж байгаа сайд нараас тухай бүрд нь хариулт авмаар байна. Тухайлбал, сангийн сайдаас, таны үед том том хулгай гарсан. Үүний хаана нь асуудал үүсээд байна! Төсвийн сахилга батын тухай асуудалд дүн шинжилгээ  хийсэн зүйл байна уу?

Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан нарын сайд нар хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан