УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:
Боловсролын салбарын гүйцэтгэлийн үнэлгээ гээд нэг холион бантан бий болоод 2 жил тойрч байна. Боловсролын салбарын багш, ажилчид энэ гүйцэтгэлийн үнэлгээн дээр үнэхээр муу /f/гэсэн үнэлгээ тавьж байгаа. Энэ бол ерөөсөө болчихсон юм байхгүй. Гүйцэтгэлийн үнэлгээг 40-60 хүүхдэд нэг багшид өгчхөөд ямар гүйцэтгэл гаргах юм? Ямар ч орчин нөхцөл нь бүрдээгүй, тохиромжгүй ийм юм оруулж ирээд өнөөдөр багш нар нь ч ядраад, хүүхдүүд ч зүдрээд явж байна.
Дээрээс нь Үнэлгээний төв гэж нэг холион бантан. Боловсролын яамны П.Наранбаяр сайдын үед Үнэлгээний төв, Судалгааны хүрээлэн захирлаа сольсон. Ингээд энэ гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг чинь /fail/ хийсэн байгаа шүү Г.Занданшатар дарга аа. Үүнийг та анхаараарай.