2025.07.03

Г.Уянгахишиг: Энэ тогтоолын гол зорилго зөвхөн банк гэхгүй, бусад санхүүгийн байгууллагуудын оролцоог нь нэмж байж зээлийн хүү буурах боломж үүснэ

УИХ-ын чуулганы 2025.07.03-ны өдрийн хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг дараах байр суурийг илэрхийллээ.

Тогтоолд хэрэгтэй, цаашдаа үр дүн гаргах боломжтой заалт, даалгаврууд орж ирж байна гэж харж байна. Дөрөвдүгээр заалтыг тодруулъя. Үүндээр зээлийн үнэлгээг үл хөдлөх эд хөрөнгийн барьцаанд тулгуурлан тооцох аргачлалыг судалж сайжруулах, санал боловсруулан танилцуулах гэсан. Гэтэл үүний цаана миний ойлгож байгаагаар, зөвхөн үл хөдлөх хөрөнгийн барьцаанд буюу нөгөө өндөр хувь тогтоодгийг нь арай бууруулаад, өөр төрлийн барьцаа хөрөнгүүд, зээлдэгчийн зээлжих зэрэглэлийн тооцооллын оруулж сайжруулахыг хэлж байна гэж ойлгоод байна. Тийм учраас энэ тогтоол дээр өөрчлөөд, илүү тодорхой болгож оруулбал яасан юм бэ? Жишээлбэл би ингэж тодорхойлоод байна.

Зээлийн үнэлгээг үл хөдлөх хөрөнгө хөрөнгийн барьцаанд тулгуурлан тооцох аргачлалыг шинэчлэх, зээлдэгчийн зээлжих зэрэглэл болон бусад төрлийн барьцаа хөрөнгийг харгалзан үзэх боломжийг судлан санал боловсруулан танилцуулах гэх мэтчилэнтодорхой үгээр авахгүй бол одоо байгаа санал нь яг аль тийшээгээ сайжруулах, юугаар орлуулах гээд байгаа юм гэдэг чинь тодорхойгүй байгаад байна. Хоёр,асуулгын хувьд Сангийн яамнаас зээлийн хүүг бууруулъя гэвэл нөгөө талдаа эх үүсвэрийнхээ зардлыг багасгах ёстой байгаад байгаа. Жишээлэх юм бол ААНОАТ-ын тухай хуулийн 20.2.6-д арилжааны банкны хувьд дотоод гадаадын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод 5%-ийн татвартай байгаа. Бусад санхүүгийн байгууллагуудын хувьд бол жишээлбэл гадаадынх байвал 20%-тай, дотооддоо бол 10%-тай байгаа.

Үүнийг адилхан болгох боломж байдаггүй юм уу. Энэ тогтоолын гол зорилго зөвхөн банк гэхгүй,бусад санхүүгийн байгууллагууд, хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын сангуудаас оролцоог нь нэмж байж зээлийн хүү бууруулах боломжит бусад бүтээгдэхүүнтэйгээ хоршлуулах нөхцөл байдлыг үүсгэнэ. Иймучраас татвар талаасаа өөрчлөлтүүдийг оруулаад явах боломж байдаггүй юм уу.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа