Д.Энхтүвшин: Энэ асуудлыг төсөв хэлэлцэх үеэр оруулж ирэх боломж байсан уу?
Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны /2025.01.17/-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлаар гишүүд байр суурь илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Жавхаа сайдын танилцуулга дотор Энэтхэгийн ЗГ-аас нэмэлт санхүүжилтийн хүсэлт зөвшөөрлийг 11 сарын 26-нд өгсөн гэдэг танилцуулга хийгдэж байна. Төсөв маань 12 сарын 4-нд орж ирсэн. Тэгэхээр энэ асуудлыг тэр төсөв хэлэлцэх үед оруулж ирж ярих боломжгүй байсан уу. Тэр үеэс бид газрын тостой холбоотой санхүүжилтийг нь шийдчихье. Мөнгө гаргаад зардлуудаа багасгаад оруулъя гэж ярьж байсан. Тэр үед мэдээлэлгүй байсан. Үүн дээр ямар шалтгаан байсан бэ? гэж тодруулгаа авъя. Нэмэлт санхүүжилттэй холбоотойгоор үндсэн зээлийн төлбөр эхэлчихсэн байгаа. Тэгэхээр энэ онд болоод ирэх онд үндсэн зээлийн төлбөрүүд ямархуу дүн байгаа юм. Хэлэлцээр хийж байгаад нэг тодорхой дүн багасгачихсан гэж байсан. Тэр талаар мэдээлэл өгөөч. Хоёрдугаарт яг энэнтэй адилхан яг зээлийн хязгаарт оруулахгүй байхаар өөр том төсөл бас байгаа юу? энэ талаар мэдээлэл өгөөч?
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа