2025.06.13
Р.Сэддорж: Монголын үйлдвэрүүд газрын гүний усыг хэмнэх цаг нь болсон. Говийн ард түмэн үүнийг л хүсэн хүлээж байна
УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж:
14 мега төслийн нэлээн дээгүүр эрэмбэлэгдэх ёстой нь Усны төсөл байгаа. Тэгээд Хэрлэнтоонт Орхон-Онги гээд. Монголын үйлдвэрүүд газрын гүний усыг хэмнэх цаг нь болсон. Тиймээс ЗГ энэ үйл ажиллагааны хөтөлбөртөө оруулсан 14 үе их төсөл гэж нэрлэсэн. Энэ төслийг та үргэлжлүүлэх үү? Үүнийг 2-т эхлүүлэх ямар боломж байна? Говийн бүсийн ард түмэн үүнийг л хүлээж байгаа. Мөн Орхон, Онги, Цагаан бургастай гээд шинэ төслийг эхлүүлсэн байгаа. Санамж бичиг бүх зүйлийг 2 бүсийн гишүүд, Байгаль орчны яам санаачлаад С.Одонтуяа сайд хийсэн байгаа. Үүнд та анхаарлаа хандуулж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам энэ төсөл л арай хурдан эхэлж болмоор байгаа юм. Судлаад ингэж шийдсэн байх.
Монгол Улсын орлого олж байгаа гол боомтууд, экспорт хийж байгаа хамгийн том боомтууд, импорт хийж байгаа нь Замын-Үүд. Замын-Үүд Улаанбаатарын замыг та яаралтай шийдэхгүй бол үнэхээр өрөвдөлтэй. Хамгийн их ачаа явж байгаа, монголчуудын гол бараа явж байгаа замыг та нэг очоод ажиглаарай. Та Улаанбаатар, Дундговь, Даланзадгад, Тавантолгой, ОТ Нарийн сухайт явж байгаа тэр замыг нэг ажиглаарай. Ямар хүндрэлтэй байна? Нүүрс, шахмал түлшний нүүрс зөөсөөр байгаад ийм болсон. Гашуун сухайтын боомтоп 10 гаруй мянган хүн амьдадаг. Тэнд нэг ч эмнэлэг байхгүй гэдгийг танд хэлье ээ. Үе үеийн төсөв дээр ерөөсөө суудаггүй. Эдгээр асуудлуудад та анхаарлаа хандуулаач ээ. Аймгуудын иргэдтэйгээ уулзаач ээ сайдууд аа, аймгуудаар явж уулзалт зохион байгуулах уу?
Түүний асуултад Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар хариуллаа.

Сэтгүүлч