М.Бадамсүрэн: Нөхөн сэргээгдэхгүй уул уурхайгаас нөхөн сэргээгддэг хөдөө аж ахуйн салбар луу байнгын дэмжлэг үзүүлэх системийг та хэрхэн угсрах вэ?
УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
Нэгдүгээрт, макро түвшинтэй холбоотой инфляцыг бууруулах бодлогын арга хэмжээг Монгол банкны хүү, бодлогын хүү нэмэгдүүлэхээс гадна ЗГ-ын түвшинд ямар арга хэмжээ авах вэ? Мэдээж ЗГ-ын урсгал зардлыг бууруулахаас гадна ирэх оны төсөвт хөрөнгө оруулалтыг тусгахдаа Ерөнхий сайдын хувьд яг нэг бүрчлэн онцгой анхаарч, нийгэм эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлэхэд та бас анхаарч өгөөч ээ. Тухайлбал, импортыг орлох, экспортыг дэмжих, эрчим хүчний зэрэг хөрөнгө оруулалт дээр түлхүү анхаарах, боловсрол, эрүүл мэнд, өрх айлын орлого олохыг нэмэгүүлэх төслүүдэд анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол яг ямар зүйл яваад байна вэ гэхээр 14 мега төсөл гэчхээд иргэний, өрхийн орлогод нь яаж нөлөөлөх гээд байгаа юм бэ гэдэг нь тодорой бус байна.
Хоёрдугаарт, төсвөөс болон хүнээс хамаарахгүйгээр энэ дэмжлэгүүдийг яаж уялдуулж зохион байгуулах вэ? Тухайлбал, нөхөн сэргээгдэхгүй уул уурхайгаас нөхөн сэргээгддэг ХХАА-н салбар луу байнгын дэмжлэг үзүүлэх системийг яаж угсарч өгөх вэ?
Мөн хүн бүрийн хийж чадах өргөх бичил бизнес, жижиг бизнесийг яаж Үндэсний баялгийн сангаас гэдэг юм уу төсвөөс хамаарахгүйгээр хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр нэмэгддэг, энэ нь байнга арвиждаг байдал руу шилжүүлэх вэ? Ирээдүйгээсээ зээлж ашиглаж байгаа баялгийн өгөөжийг одоогийн хүүхдүүдийн хөгжил эрүүл мэнд боловсролд ер нь яаж зарцуулах вэ?
Үндэсний баялгийн сантай үүнийг хэрхэн уялдуулах вэ? Баялагтаа эзэн байх талаар газрын хэвлийн баялгийг ашиглаж байгаа ААН-үүдийг төрийн, нийтийн өмчийг ашиглаж байгаа үндсэн хуулийн агуулгаар нь худалдан авах ажиллагаа, туслан гүйцэтгэх ажиллагааг болбол бүгдийг нь нээлттэй ил тод болгох шаардлагатай байна. Энэ дээр худалдан авахын хуульд болон эсвэл бусад хуулиар энэ бүх уур уурхайн компаниудын худалдан авах ажиллагааг ил тод болгож байж авлига ашиг сонирхлоос ангид байна. Ингэж байж орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчид, орон нутгийн иргэдэд дэмжлэг болно. Энэ дээр ямар бодлого баримтлах вэ?
Стратегийн ордоос гадна стратегиас бусад гэж хэлж болох чухал ашигт малтмал дээр ямар бодлого гаргаж, салбартаа хэрхэн хайгуулыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар бодлогын арга хэмжээ авч ажиллах вэ? Газрын тосны үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг тогтоох асуудал бол ихээхэн чухал. Энэ ажил ерөөсөө урагшлахгүй байна. Та томилогдвол ямар арга хэмжээ авах вэ? Бүсчилсэн хөгжлийн бодлогын хувьд бүсүүдэд ялгаатай онцлог ямар эрх зүйн бодлогыг хэрэгжүүлэх вэ? Жишээлбэл, говийн бүс өөр, баруун бүс өөр. Чоно агнах агнахгүйтэй холбоотой асуудал дээр бүсийн ялгаатай байдал гарсан. Мэргэжлийн боловсрол, техник мэргэжлийн сургуулийг хэрхэн яаж дэмжиж ирээдүйд энэ төслүүдэд хэрэгтэй боловсон хүчнийг бэлдэх вэ?
Түүний асуултад Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар хариуллаа.

Сэтгүүлч