2019.06.18

Ж.Ганбаатар: Бизнесийн салбарт төрийн хянан шалгах оролцоог багасгах ёстой

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.18/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

"Эхний асуултаа би ажлын хэсгийн Мөнхсайхан багшаас асууя. Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд төр үндэсний эдийн засгийг аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийг болон хүн ам, нийгмийн хөгжүүлэхэд хангах зорилтод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна гэж заасан байдаг. Үүнээс бол хувийн хэвшилд төр хянан шалгахаар хэт оролцдог байсан гэж би боддог. Танил талтай байж гэмээнэ л бизнес эрхэлж, ажил олгогч байдаг байсан. Би энэ заалтад өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Энэ тал дээр ажлын хэсгийн байр суурийг сонсмоор байна.

Дараагийн асуултаа Байнгын хорооны даргаас асууя. Зөрчлийн хуулиар иргэн, ААН, хувь хүн 200 хүртэлх сая төгрөгөөр торгуулна. Гэрийн хорионд орно, эд хөрөнгө хураана, баривчилна, эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн тодорхой заалттай. Энэ сайн тодорхой байдаг. харин төрийн албан хаагч алдаа гаргавал ажлаасаа л халагдана. Одоо энэ Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлтөөр та ажлаа өгнө үү л гэж гуйх болж байх шиг байна. Яагаад ийм тэгш бус юм бэ?

Дараагийн асуултаа Ламжав гуайгаас аууя. Та баасан гаригт холимог тогтолцоо хамгийн супер тогтолцоо гэж их хэлсэн гэж байсан. Энэ ямар шалтгаантай вэ?

УИХ-ын нэг чуулган 75 хоногоос доошгүй хуралдана гэж байна. Энэ нь гүйцэтгэх засаглалд ажил хийх боломж өгөхгүй юм биш үү?"