2019.08.30
Б.Баттөмөр: Хөгжлийн асуудал өргөн хүрээтэй учраас Үндсэн хуульдаа оруулья гэсэн
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.30/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ.
Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.
Хуралдаанаар 150 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, санал бүр дээр гишүүд үг хэлж, саналаа илэрхийлж байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
"Хөгжлийн асуудал их том өргөн хүрээтэй учраас Үндсэн хуульдаа оруулья гээд байгаа юм. Бид өнгөрсөн хугацаанд хөгжлийн 3 ч баримт бичиг боловсруулсан. Гэтэл хэрэгжилт алга, хөгжил алга. Учир нь төрийн бодлого алга, нэгтгэж зангидаж байгаа юм алга.
Зах зээл бүхнийг зохицуулна гэж бүхнийг сул хаясан. Гэтэл өмч хувьд шилжээд валютын ханш нь гүйцэгдэхээ болиод явж байна. Тиймээс төрийн зохицуулалт, бодлого зайлшгүй хэрэгтэй. Мөн залгамж чанар хэрэгтэй. Ил тод байх хэрэгтэй. хөгжлийн загвар хэрэгтэй. Энэ бүхнийг бий болгож, ажил хэрэг болгох шаардлагатай байгаа юм."
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06