2019.06.14
Ц.Гарамжав: Цаг үе, иргэдийн амьдрал, нийгмийн өөрчлөлтөд уялдуулан Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.14/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:
"Удаан хугацаанд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийг ахлан ажилласан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлье.
1992 онд батлагдсан шинэ үндсэн хууль нь нийгмийн шилжилт, ардчилсан хүнлэг энэрэнгүй нийгмийг бүтээх, Монгол Улсын бие даасан улс төрийн тогтолцоог төлөвшүүлэх үндсэн зорилготой байсан. 30 аад жилийн хугацаанд олон зуун жил тэмцэж ирсэн тусгаар тогтнолоо олон улсад тогтоож чадсан. Олон намын тогтолцоо бүрэлдэж, эдийн засаг өсч, эрдэс баялгийн олборлолт эдийн засгийн бүтцийг эрс өөрчилсөн. Энэ нь нийгэмд шинэ зөрчлийг үүсгэсэн. Үүнийг шийдвэрлэх шаардлага урган гарч ирсэн.
Ядуурал өндөр байна. Үндсэн хуульд эрдэс баялгийн ашгийн хуваарилалтын талаар заалт байдаггүй. ихэнх газрын баялагтай оронд энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалтбайдаг. Уул уурхайн салбарын өсөлт авчирхын хирээр засаглал, Үндсэн хуульд томоохон сорил бий болгож байна. Парламентын засаглалтай орнууд баялгийн хараалд өртөх нь бага байх боломжийг бий болгодог.
Үндсэний хэмжээний баялгийн сан бий болгох, урт хугацаанд эдийн засгийн хямралгүй байлгаж, баталгаатай болгох үндэсний баялгйин сан бий болгохыг үндсэн хуулиараа зохицуулах асуудалд ямар чиглэл баримталж байна вэ?
Манай улс уул уурхай хөгжихийн хэрээр уламжлалт мал аж ахуй, бэлчээр, үйлдвэржилтээс үүдсэн газрын буруу ашиглалтын зөрчил үүссэн. Эндээс ард иргэдийн дунд хагарал, үзэн ядалт, мөргөлдөөн, баян хоосны ялгаа зэрэг үүссэн учраас эдгээрийн хуулийн өөрчлөлтөд хэрхэн тусгаж байгаа вэ?"
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06