2020.01.09

З.Нарантуяа: Хуулийн төсөл батлах үзэл баримтлал хүрээг нь зааж өгөх гээд байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.09/ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа

УИХ ямар хуулийн төсөл батлах үзэл баримтлал хүрээг нь зааж өгөх гээд байна. Хууль доороосоо батлагдах ёстой. Ерөнхий хүрээ жагсаалтаар баталж өгнө үү гэхээс энэ хуулийг оруулж ирэхдээ яг ийм зүйлийг тусга энийг боль гэж ингэж нарийвчилж заах юм уу? Дотор нь юу оруулахийг ингэж заахгүй байх. Их хурал захиалгаар ийм юм бичээд ир гэж Засгийн газарт өгөх гээд байгаа юм уу?