Б.Баттөмөр: Баялагийн сан байгуулах заалтыг дэмжиж байна
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.05) нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.05) нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.
Өмнө нь хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн багц саналыг хэлэлцүүлэхийг хойшлуулаад байсан юм. Харин өнөөдөр үдээс хойших чуулганаар эдгээр асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Байгалийн баялагтай холбоотой багц заалт дээр байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах олон шаардлагын нэг нь байгалийн баялагийн хувиарлалтай холбоотой, баялагийн зөв менежмент хийх асуудал байгаа юм.
1992 оны Үндсэн хуульд байгалийн баялаг нь төрийн өмч байна гэсэн бол "төрийн нийтийн" өмч байна гэж орж ирж байна. Төрийн өмч байх гэсэн 1992 оны заалт хэрхэн үүргээ гүйцэтгэж байсан вэ? гэвэл энэ заалт зөв байсан. Харин органик хуульд, ялангуяа ашигт малтмалын тухай хуульд маш буруу ашигласан.
Хичнээн Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад, Монголын төлөөлж гэрээ, хэлэлцээр хийж байгаа хүмүүс нь хариуцлагагүй, эх оронч биш байхаар ялгаагүй болчихоод байна.
Үндэсний баялагийн сан байгуулах асуудал зүйтэй. Гэхдээ анхаарах хэрэгтэй. Иргэн бүрт тэгш хүртээнэ гэдэг үгийг сайн тайлбарлаж, ойлгох хэрэгтэй. Иргэн бүрт гэхээр шууд мөнгө тараах тухай асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06