2019.09.11
Д.Оюунхорол: Үр өгөөж гэдэг асуудлыг органик хуулиараа маш зөв тайлбарлаж өгөөрэй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.11/ нэгдсэн хуралдаан 16 цаг 07 минутад эхэллээ.
Хуралдаанаар Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нэмэхээр ажлын хэсгээс саналын томьёоллыг боловсруулсан.
Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлж байна.
УИХ-ын гишгүүн Д.Оюунхорол
Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нэмэхээр саналын томьёоллыг боловсруулсан байна. Үүнийг зарчмын саналаар орж ирсэн өөрчлөлт гэж харж байна. Үр өгөөж гэдэг асуудлыг органик хуулиараа маш зөв тайлбарлаж өгөөрэй.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлнэ гэдгийн цаана эдийн засгаа боомилох, нөгөө талаас гадна дотоодын хөрөнгө оруулагчдыг үргээх ийм заалт болчих вий гэсэн болгоомжлол байна. Өгөөж гэдэг нь өргөн агуулгыг хамаарна. Эдийн засгийн үр өгөөжийг ард түмэндээ яаж хүргэх вэ гэдгийг маш тодорхойгоор органик хуульдаа оруулах байх гэж бодож байна.
Ард түмний нэрээр популизм хийдэг, мөн том төсөл хөтөлбөрүүдээ гацаах зэрэг эдийн засагтаа хүндрэл үүсгэх вий гэсэн болгоомжлол байна. Жишээ нь нүүрсийг ашиглах асуудалд дэлхий нийт нэлээд хойрго хандаж эхэллээ. Өөрөөр хэлбэл байгаль орчинд халтай технологи хэрэглэсэн, байгаль орчинд сөрөг нөлөөтэй уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтаас татгалзах чиг хандлага руугаа орох байх. Олон улсад банкууд ч гэсэн уул уурхайн төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт олгохоос татгалзаж эхэлсэн.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06