“Цалинтай ээж“ хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хүүхэд бүрт “мөнгөн тэтгэмж“ олгож байна
Парламентын түүхийн 29 жилийн хугацаанд тасралтгүй 11 сар хуралдсан анхны УИХ гэдгээрээ энэ удаагийн парламент онцлогтой. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, дараагийн сонгуулийн босгон дээр ирээд байна. Харин халаагаа өгч буй УИХ-ын гишүүдээс хэн нь ажлаа хамгийн сайн хийсэн бэ гэдэгт хариулт өгөхийн тулд үндсэн ажил буюу батлуулсан хуулийнх нь тоог харах хэрэгтэй болно. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүд ямар ажил хийснийг тоймлон хүргэж байгаа билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Оюунхорол энэ дөрвөн жилийн хугацаанд 22 хуулийн төсөл санаачлан батлуулж, зургаан ажлын хэсэг ахлан ажилласан талаар өмнө мэдээлсэн. Тухайлбал, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хууль болон Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах арга хэмжээний тухай хуулийн төслүүдийг санаачлан батлуулсан.
"ЦАЛИНТАЙ ЭЭЖ" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хууль нь нийгэмд эрэлт хэрэгцээтэй, нийгмийн захиалгын үндсэн дээр батлагдсан юм. Ингэснээр хүн амын өсөлтийг нэмэгдүүлэн, эх , нялхсын эрүүл мэндийг сайжруулах, олон хүүхэдтэй өрх, толгойлсон эх, эцгийн амьжиргааг дэмжих, хүүхдийн цаашдын хөгжлийг сайжруулах боломж бүрдсэн. Хууль 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.
Тухайлбал,
- Жирэмсэн эхийн тэтгэмжид-40000 төгрөг
- 3 насны хүүхдээ асарч буй ээжид -50000 төгрөг
- 4 хүртлэх насны ихэр хүүхэд тус бүр- 1000000 төгрөг
- 3 болон түүнээс дээш ихэр хүүхдэд тус бүр- 3000000 төгрөг
- 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, цэгт улиралд нэг удаа -240000 төгрөг олгож байна.
Хүсэлт гаргасан хүүхэд бүрт "ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖ"-ийг олгож байна
ОУВС-гийн Өргөтгөсө санхүүжмотийн хөтөлбөрийн дагуу Засгийн газар шаардлагагүй зардлаа танах үүрэг хүлээсэн. Иймд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдэд олгох боломжгүй байсан. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжийг талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсоийг баталсанаар 2020 оны 1 дүгээр сараас эхлэн Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй буюу өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгаанд хамрагдсан өрхийн хүүхдүүдэд амьжиргааны түвшин харгалзахгүй "ХҮҮХДИЙН МӨНГӨН" тэтгэмж олгож байна.
Дашрамд дурдахад, Засгийн газраас “Ковид-19” цар тахлын үед нийгмийн эмзэг бүлгийн нийгмийн хамгааллыг сайжруулахаар авч хэрэгжүүлэхээр болсон хоёр дахь багц арга хэмжээний хүрээнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хугацаанд 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу хүүхдүүдэд олгох мөнгөн тэтгэмжийг нэмэгдсэн дүнгээр нь олгож байна.