2019.11.14

Н.Цэрэнбат: Олон ургалч үзлээр асуудлыг шийддэг байх үүднээс холимог системийг оруулах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн  /2019.11.14/ нэгдсэн  хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. 

Энэ  үеэр УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат

Гишүүд маань ирээдүйг ярьж байгаа юм шиг мөртлөө одоо болон өнгөрсөн цаг дээр ард иргэдийн зовлонтой хамт байгаагаа ярьдаг. Энийг болих хэрэгтэй. 

Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж байхад миний бие УИХ-ын гишүүнийг 5 жилээр, гишүүдийн тоог 108, сонгуулийн системийг холимог байх нь зүйтэй гэж үзэж байсан. Учир нь олон ургалч үзлээр асуудлыг шийддэг байх ёстой гэдэг үүднээс холимог системийг оруулах ёстой гэж үзсэн.