Ж.Бат-Эрдэнэ: Төрийн алба мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх гэж заавал орох ёстой
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.06) нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, НХХ-ын сайд С.Чинзориг "Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх журмын тухай хуульд шаардлагатай бол нэг саналын томъёоллоор 3 хүртэл удаа санал хурааж болно" гэсний дагуу 23.1 буюу "төрийн жинхэнэ алба мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд хяналт тавих, төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно" гэсэн заалт дээр дахин санал хураалгах горимын санал гаргасан юм. Энэ заалтыг үдээс өмнөх хуралдаан дээр гишүүд дэмжээгүй юм.
Энэ заалттай холбоотойгоойр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ.
"Төрийн алба чадваргүй байна, гаднаас шинэ хүн орох боломжгүй байна гэсэн уур амьсгалаар санал хураалт явагдчихлаа. Монгол улсын төрийн үйл ажиллагаа зөв байхын гол үндэс нь төрийн алба хаагч юм. Өнөөгийн төрийн албаны дампуурал энэ байдлыг хэн бий болгосон вэ? гэхээр бид шүү дээ. Тийм учраас энэ заалтыг эргэн харах шаардлагатай байна.
Шатлан дэвших, чадахуйн зарчимд үндэслэнэ гэдэгт хүмүүс шүүмжлэлтэй хандаад байна. Үүнийг нь авчихаж болно. Харин төрийн жинхэнэ алба мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх гэдэг нь заавал орох ёстой"
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06