2023.05.19
Н.Наранбаатар: Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөл цөөн байгааг нэмэгдүүлэх нь зүйтэй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын чуулганы /2023.05.19/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
Хуулийн анхны хэлэлцүүлэг дээр байсан 152 гэсэн тоо өнөөдөр 126 болж орж ирж байна. Гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзаж Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар танилцуулсан. Ихэнх уулзалт дээр иргэдийн дийлэнх олонх нь тоог багасгах шаардлагатай гэсэн. Үүнийг тусгаж гишүүдийн тоо багасаж орж ирж байна гэж ойлгож байгаа.
Миний бие тойргийн иргэдтэйгээ уулзаж байх үед яг л ийм саналтай байсан. 152 тоо өндөр байна, тоогоо нэм гээгүй. Ёс зүй, сахилга хариуцлагаа сайжруул гэдэг зүйлийг хэлснээ уламжилсан. Хэрвээ тоог нэмэх шаардлагатай бол 99-120 хооронд байвал дээр гэдэг зүйлийг ярьж байсан. Харин тогтолцооны тухайд холимог тогтолцоог дэмжиж байсан. Ингэхдээ намын жагсаалтаар орж ирэх хүмүүсийн жагсаалт дээр онцгой анхаарахыг сануулсан. Элдэв хэл ам, хэрэгт холбогдсон хүмүүс жагсаалтаар орж ирэх вий гэдгийг болгоомжилсон. Нийгмийн салбар, салбарын төлөөллийг тэнцүү оруулж ирэх нөхцөл нь холимог тогтолцоо болох юм. Үүнийг оруулж ирэхдээ яаж анхаарах юм, аль хуульд тусгах талаар санаа зовж асууж байсныг хэлэх нь зүйтэй.
Мөн манай тойргийн хувьд иргэдийн уулзалт болгон дээр Өмнөговь аймгаас УИХ-д төлөөлөх төлөөллийн тоо цөөхөн байгааг ярьдаг. Газар нутгийн хэмжээгээрээ хамгийн том, өргөн уудам, эдийн засгийн хувьд улсын эдийн засгийн тал хувийг бүрдүүлдэг. Улсын төсөвт төвлөрүүлэх орлого хамгийн өндөр. Сүүлийн үед томоохон бүтээн байгуулалт хийгдэж, хүн амын тоо механикаар хурдацтай өсөж буй. Ийм бүс нутаг учраас Өмнөговь аймгийг төлөөлөх гишүүний тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн саналыг тойргийн иргэд хэлж байсныг протоколд тэмдэглүүлж үлдээе гэж бодсон юм аа.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06