2019.08.30
Ж.Бат-Эрдэнэ: Эцэг хуульдаа хөгжлийн бодлого тогтвортой байхыг оруулж байж хэрэгжих боломжтой
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.30/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ.
Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.
Хуралдаанаар 150 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, санал бүр дээр гишүүд үг хэлж, саналаа илэрхийлж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
"Монгол Улсын хөгжлийн бодлого маш тогтворгүй байдаг. Засгийн газар бүр өөр өөрийн бодлого хэрэгжүүлээд өмнөхөө үгүйсгэдэг. Тиймээс эцэг хуульдаа энэ заалтыг оруулсан. Хөгжлийн бодлого, мөрийн хөтөлбөр гарна. Үүнийгээ хуулийн хүрээнд хэн ч сайд болж, ерөнхийлөгч болсон ч хэрэгжүүлээд л явдаг байх ёстой. Энэ үүднээс урт, дунд хугацааны гэж тодорхой оруулсан юм.
Мөн хөгжлийн бодлогын хүрээнд төсвийн зарлагыг УИХ Засгийн газрын зөвшөөрөлгүй нэмэхгүй байна гэж байгаа нь зөв. Нөгөө талаас УИХ муу муухай гэж хэлүүлдэг ч бүрэн эрхийнхээ хүрээнд уян хатан байдлаар төсвөө батлах эрхийг нь нээж өгөх ёстой."
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06