2019.08.31

О.Баасанхүү: Өрийн босгоо хэд гэж тогтохоо шийдээд энэ саналыг дэмжих нь зөв

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.08.30) үдээс хойших нэгдсэн хуралдаан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудын санал хураалтаар үргэлжиллээ.

Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Бид түүхэнд үлдэх том хурал хийж байна. Түүхийг бид бичдэг энэ архивлагдаад хойч үедээ хадгалагдана. 2012-2016 онд энэ босгыг талаарх асуудал бол ардын намын шаардлага битгий нэмээч 50 хувиас дээш гарвал Монгол у₮лс сөнөх гээд байна гэсээр байгаад тухайн үеийн ардчилсан нам мөнгөгүй байна доллар өсөн гээд байна гээд Чингис,Самуурай бонд янз бүрийн юм авсан. Үүний дараанаас энэ босгыг тоодоггүй болсон чинь өнөөдөр 30 тэрбум долларын  өртэй болчихсон.

Монгол бол Орос биш Америк биш Америк одоо өрийн босго гээд Сангийн яамнд тавьсан өр нь аймшигтай. Өөрөө өөртөө өр тавьдаг. Гэтэл манай энэ жижигхэн эдийн засаг бол жижиг зүйлд савлана. Тиймээс өнөөдөр энэ босгыг 60-с дээш гаргахгүй байна гэдэг юм уу нэг тоон дээр тогтохгүй бол улсаа алдахвий дээ.

Тиймээс энэ өрийн босгийг тогтоохийг дэмжиж байна. Би дандаа эсэргүүцдэг юм биш зөв зүйлийг дэмжинэ. Босгийг заавал 60 гэхгүй бол хэд гэх юм бэ ямар ч байсан босго тогтоох нь зөв. Энийг органик хуулинд оруулвал дахиал засаал нэмээд л явна бид нар үндэсний аюулгүй байдал тсгаар тогтнолтой холбоотой чухал асуудал ярьж байна шүү тиймээс энийг дэмжсэн зөв шүү.