2020.01.03

Б Бат-Эрдэнэ: Хот тосгоны эрх зүйн байдал хэрхэн шийдэгдэх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар  /2020.01.03/ Монгол Улсын Үндсэн хуульд  хэрэгжүүлэх арга хэмжээ, тогтоолийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Тогтоолын төслийг бүхэлд нь дэмжиж байна. Бидэнд байнгын хорооны санал дүгнэлт ирсэн боловч, тогтоолын төсөл ирээгүй байна. Ямар асуудлууд багтаж байна вэ? Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдах үеэр дагаж гарах хэрэгжүүлэх арга хэмжээн дээр орно гэсэн асуудлууд орсон уу? Орон нутгийн чанартай хот тосгоны асуудал орж ирсэн үү? 

Хөвсгөлийн Хатгал, Завханы Тосонцэнгэл манай Хэнтийн Бэрх зэрэг орон нутгийн хот тосгоны эрх зүйн байдал хэрхэн шийдэгдэх вэ? 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт түүний асуудтанд хариулав.

45 хуульд нэмэлт өөрчлөлт орно. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэртэй холбоотой заалтууд тодорхой орсон.