2019.06.18

Ц.Цогзолмаа: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол Монгол орны ирээдүйн хөгжлийн суурь баталгаа болно

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.18/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

"Энэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол Монгол орны ирээдүйн хөгжлийн суурь баталгаа болно. үүн дээр тулгуурлан гарах органик хуулиуд батлагдах учраас долоо хэмжиж нэг огтлох зарчмаар УИХ-ын гишүүд нухацтай, олон талаас нь харж хэлэлцэх ёстой.

Суурь зарчим өөрчлөгдөхгүй ч гэсэн ирээдүй болсон залуу хойч үед нийгмийн үнэт зүйл үгүйлэгдэж байна. Тиймээс үндсэн хуульдаа Монгол хүний хөгжлийг дэмжих концефецийг хийж өгч болох уу? Монгол бол олон үндэстэнээс бий болоогүй. Тиймээс цөөхөн Монголчууд үндсэнийхээ дархлааг хуульд оруулах боломж байна уу?

Эдийн засгийн олон талд бодлогыг хэрэгжүүлнэ. Мал аж ахуйн салбартаа 21-р зууны техник технологи, дижиталчлагдаж байгаа боломжууд хэрхэн яаж уялдуулан авч явах вэ? Учир нь ирээдүйгээ угтан Үндсэн хуулиа батлах ёстой учраас энэ чиглэлийг анхаарах ёстой.

Төрийн бүтэц зохицуулалтад Мерит зарчимыг мөрдөх ёстой. Олон улсад улс төрийн намын хөгжилд хатуу гишүүнчлэлгүй, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөж байна. Үүнийг хэрхэн нутагшуулах боломжтой вэ?

Төлөөллийн ардчилал, шууд ардчиллын зарчим нь зөрүүтэй ойлголт юм. Үүнийг хольж хутгасан зүйл харагдаад байна. Үүн дээр тодруулга авмаар байна."