2019.11.14
Л.Болд: Холимог тогтолцоог биш цаад чухал заалтууд батлагдаасай гэсэндээ дэмжиж байна
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.14/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх ажил олон парламент дамжиж байна. Энэ өөрчлөлтүүдийг хийх явцад ажлын хэсэгт орж ажиллаж байхад өөрчлөлт маш тодорхой асуудлууд дээр очоод бүтэлгүйтэж байсан. Байнга эсэргүүцэж байсан асуудлуудын нэг бол Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодоггүй болгох асуудал.
Энэ удаагийн үндсэн хуульд нэлээд өөрчлөлтүүд орох гэж байна. Ард түмний саналыг нэг бүрчлэн авсан. Миний хувьд Яармагийн 4-8 дугаар хороо бүр дээрээ уулзалт хийж хороо бүрд ажилласан. Ерөнхий сайдад Засгийн газраа бүрдүүлэх эрхийг олгоё гэдгийг ард түмэн хэлж байсан. Ерөнхийлөгчийг Их хурлаас сонгох зэрэг заалтуудыг 100 хувь эсэргүүцэж байсан.
С.Бямбацогт дарга бөхөөр зүйрлэж ярьж байгаа нь буруу. Гэхдээ хоёр том нам Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд холимог гэсэн заалт оруулж байгааг биш Үндсэн хуулийн цаад хэрэгтэй заалтууд нь батлагдаасай гэсэндээ дэмжиж байна. Хэрвээ Үндсэн хууль батлагдахгүй баялагын заалтууд унавал асуудал үүснэ. Тиймээс энэ заалтууд гарчхаасай гэж бодож байна.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06