Ж.Ганбаатар: Хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийгээ ялгаварлан гадуурхсан заалт Үндсэн хуульд оруулахыг эсэргүүцэж байна
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдан, Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлгийг хэлэлцэж байгаа билээ.
Төслийн "Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангах" - тай холбоотой саналын томьёоллоор санал хураалт явагдаж байна. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно.” гэж өөрчлөх саналын талаар саналтай холбогдуулан гишүүд байр суурь илэрхийлж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Хөдөлмөр эхэлж байгаа иргэдээ төрийн алба, төрийн биш алба гэж ялгаварлаж болохгүй. Төрийн албанд ажиллаж байгаа хүн бол амьдрал нь баталгаатай, орон сууцтай, хангамжтай, 8 хувийн зээлд хамрагддаг..харин бусад нь хөдөлмөрлөөд байгаа хэрнээ амьдрал нь яг хэвэндээ.. Тэгэхээр ийм байдлаар хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийгээ ялгаварлан гадуурхсан заалт Үндсэн хуульд оруулахыг би эсэргүүцэж байна. Үндсэн хууль бол шударга, тэгш зарчмыг барих ёстой. Энэ заалтаас хамгийн их хохирох нь Монгол улс өөрөө шүү. Бүгд төрийн албанд орохын хүснэ." гэлээ.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06