2019.06.18
Ж.Бат-Эрдэнэ: Хүн төвтэй засаглалыг бий болгох ёстой
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.18/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
"Үндсэн хуулийн нийгэм, эдийн засгийн хувьд амь оруулах нь зүйтэй. Бид иргэдийнхээ эрх чөлөө, амьдрах боломж бололцоо, амьдралын түвшинд ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг тодорхойлж, үг үсэг оруулах ёстой. Иргэн, эрх чөлөө, амьдрал нь өөрчлөгдсөн байх боломж бололцоог энэ Үндсэн хуульдаа оруулах ёстой.
Бид нам төвтэй нийгмээс хүн төвтэй нийгэмд шилжээд 30-аад жил болж байна. Тиймээс хүн төвтэй засаглал гэдэг зүйлийг бий болгох шаардлага харагдаж байна.
Хариуцлагын талаар хаа сайгүй ярьж байна. УИХ-аас хариуцлагаа эхэлдэг байх ёстой. Үүний тулд УИХ-ын гишүүнийгэгүүлэн татах тухай үг үсэг энэ үндсэн хуулийн хаана нь байна вэ? Мөн гишүүний насны босгыг эргэж харах ёстой. Иргэдтэй уулзаж байхад ч үүнийг шаардаж байна.
Засгийн газар, ерөнхий сайдаа хүчтэй байлгах нь зүйтэй. Гэхдээ энэ хэрээрээ хариуцлага тооцох механизмыг энд оруулах ёстой. Нутгийн удирдлагын томилгооны зөрчилүүд энд харагдаад байна. Үүнийгээ эргэн харах хэрэгтэй. төрийн бодлого бол ард иргэдийн хүсэл сонирхол дээр тулгуурласан байх ёстой. Гэтэл орон нутгийн хэмжээнд энэ алдагдах вий гэж үзэж байна."
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06