2022.08.25

С.Ганбаатар: Монголын улс төр сайтар найруулсан жүжиг болж хувирлаа

УИХ-ын ээлжит бус чуулганы /2022.08.25/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 

Хэн нэгнийг шүүмжлэх юм уу гоочлох гэсэн зорилгоор яриагүй. Үндсэн хууль Францад анх үүссэн. Либерти гэдэг үгтэй холбоотой. Либерти буюу дур зоргоороо аашлахыг боомилно гэсэн үг. Даварсан дарга нарын эрх чөлөөг боомилох гэж үндсэн хууль гарсан.

Улсын их хурал 830 хууль баталсан байна. Захиргааны эрүүгийн шүүхүүд дээр иргэдийг шүүдэг. Ганцхан 78 хүнийг шүүх гэж үндсэн хуульд байдаг. Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд. Энэ хүмүүс хэзээ ч энд гар дүрж болохгүй. 64.1-т маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх байгаа гэж заасан. 66.2-т нь 4 маргаан байж болно гээд боомилсон. Энэ 4 маргаан дотор 26 удаа их хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд шийдвэрүүдийг нягтална, магадлана гэсэн байгаа.

Жон Локкын үгийг л хэлээд байна. Үндсэн хууль бол нийгмийн гэрээ юм гэж. Өмнөх өгүүлбэрийг хэлэхгүй байна. Өмнөх өгүүлбэр нь үндсэн хууль бол хаад, ноёдын ухаантай царайтай улстөрчдийн зарлиг биш гэсэн. Энэ бол ард түмэн, нийтээрээ хэлэлцдэг гэрээ юм гэсэн буй. Ард түмнээрээ ярьж шийдсэн шийдвэрийг бид ёсчлон биелүүлдэг. Үндсэн хуульд гагцхүү ард түмний мэдэлд гэж заасан байгаа шүү. Бид ёсчилно. Бидний мэдлээс хэтэрсэн асуудал. Энэ бол ард түмний мэдлээс булааж авч байгаа  явдал.

Сайд болох гээд тачаадаж байна. Монголын улс төр сайтар найруулсан жүжиг болж хувирлаа.