2019.11.14

О.Баасанхүү: Жагсаалтанд орох дуртай хүмүүсийг хараад би ичиж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн  /2019.11.14/ нэгдсэн  хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. 

Энэ  үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү 

Ерөнхий сайд бүхий парламент байх юм уу? Ерөнхийлөгч бүхий парламент байх юмуу гээд бүх юм онолтой. Манай их мэдэгч нар 30 жилийн зовлонгоо өнөөдөр засаж байна гээд буруу яриад байна. 30 жилийн зовлон чинь засаглалтай ямар ч хамаагүй шүү дээ. Цэвэр намтай хамаатай. 

Цөөхөн хүн амтай цөөхөн намтай оронд бид нар тогтолцоогоо зөв сонгох хэрэгтэй. Бидэнд огцруулах ёстой олон сайд байна. Одоо гадаа Б.Болороо гээд охин 10 хоног хөлдөж үхэх гээд сууж байхад сайд нь өгзөг өмөөрөөд л сууж байсан. Энэ мэт олон асуудалд яаж анхаарах юм? 

Яагаад үг хэлүүлэхгүй хаагаад боогоод байгаа юм бэ? Жагсаалтанд орох дуртай хүмүүсийг хараад би ичиж байна.