2020.01.09
Б.Энх-Амгалан: Монгол Улсын иргэдэд өмчлүүлсэнээс бусад газар, төрийн нийтийн өмчийн зохицуулалтыг тодорхой болгоход анхаараарай
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын чуулганы нэгдсэн /2020.01.09/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
Хуулийн зохицуулалтыг хийхдээ ”Монгол Улсын иргэдэд өмчлүүлсэнээс бусад газар түүнчлэн газрын хэвлий түүний доорх баялаг, ой, усны нөөц, ан амьтан, төрийн нийтийн өмч”… байх зарчимд ЗӨВ нийцүүлэх, төрийн нийтийн өмчийн зохицуулалтыг ТОДОРХОЙ, хоёрдмол утгагүй болгоход анхаараарай.
Төрийн нийтийн өмчийн зохицуулалтыг тодорхой болгоно гэдэг нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасан Үндэсний аюулгүй байдлын бодлого, Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, газар болон түүний доорх баялаг “зөвхөн ард түмний мэдэлд, төрийн өмчид байна” гэсэн суурь зарчмаа алдагдуулахгүйгээр боловсруулах нь зүйтэй.
Нийтийн өмч нэрийн дор хоршоо, иргэдийн нэгдэл, ТББ-ын нэрээр дамжуулж баялагийг завших, газрыг өмчлөх гэсэн урьд урьдын завхрал байж болохгүй шүү. Газар болон түүний доорх баялаг монголын төр, монголын ард түмэн, бидний хойч үеийн мэдэлд байх ёстой, алдагдаж болохгүй үнэт зүйл. АНХААРААРАЙ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06