2019.08.29
О.Баасанхүү: Органик хуулийн зохицуулалтыг Үндсэн хуульд оруулах шаардлагагүй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.08.29/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан 17 цаг 20 минутанд эхэллээ.
Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын Байнгын хороод, гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 150 гаруй саналын томьёолол гаргасан бөгөөд дээрх санал тус бүрийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн Арван ес дүгээр зүйлийн 2 дахь заалт: "Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх сурвалж болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно." гэсэн санал дээр УИХ-ын гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
"Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийуүүлнэ гэж байгаа. Уг нь намын гишүүн дотоод ажилд шууд оролцох боломжтой гэж үзэж байгаа. Гэтэл өнөөдөр тамгатай намын дарга гишүүдээ дарамталдаг асуудал аль ч намд байна. Угтаа намын дарга бол зохион байгуулагч шүү дээ. нам төрийн дээр гарч төрийн үйл хэргийг зааж зааварчлаад байдаг. Жишээ нь сая бүлгийн хуралдаанаар одоо үг хэлэхгүй шүү гэж дарамтлаад байна.
Мөн хөрөнгө оруулалтын эх сурвалж ил тод байна гэж байна. дэлхийн аль ч улсад нам санхүүжилтийн асуудлаа бүрэн шийдэж чадаагүй байна. Төр намыг 100% санхүүжүүлбэл болж байна. Шилэн дансаа хөтөлж чадахгүй байж ил тод байж чадах уу? Хуулийн байгууллага шалгаад үзэж хардаг бол зүйн хэрэг. Гэтэл одоо бол хоосон тунхаг харагдаад байна. Ард түмэнд таалагдах гэж ингэж ярих хэрэггүй. Тодорхой оруулах ёстой. Сэтгэлийн хандив, үйл ажиллагааны хандив гэдгийг тодорхой болгоод өгөөч гэж би хүсээд байгаа. Сэтгэлийн хандив бол жирийн гишүүн сайн дураараа хандив өгөх явдал. Эцэстээ гишүүн бүрийг хандив өг гэж дарамтлах нь л дээ.
Төрийн санхүүгийн дэмжлэгийг хуулиар тогтооно гэсэн байна. Дэмжлэг гэдэг ойлголт харьцангуй ойлголт шүү дээ. МАХН-ын гишүүд 114 сая төгрөгийн хандив намдаа өгсөн бол тэр мөнгө намын даргын гарт л очиж байгаа шүү дээ. Үүнийгээ тодорхой болгохгүй тунхаг хэлбэрээр оруулж байгааг би дэмжихгүй байна. Иймэрхүү зохицуулалтыг Үндсэн хуульдаа оруулах биш улс төрийн намын хуульдаа оруулмаар байна. Харин нам өмчгүй байна. Сонгуулийн хугацаанд ажиллана. Төрийн дэмжлэг нь тодорхой зориулалттай байж, түүний дагуу тайлан гаргах ёстойгэж тодорхой ойлголт оруулах ёстой байсан."
Гишүүд санал тус бүр дээр үг хэлэх нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа дагаж мөрдөх журмын тухай хуулийг зөрчиж байна хэмээх УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва горимын санал гаргасан бөгөөд үүнийг эсэргүүцэж О.Баасанхүү дараах байр суурийг илэрхийлж, үг хэлэх эрхийг хаалаа хэмээн эсэргүүцлээ илэрхийллээ.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06