Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ
2022.08.25

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.08.25\ нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав. 

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 62 гишүүн өнөөдөр (2022.08.25) Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлжээ. 

Төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэснийг хүчингүй болгохоор тусгасан байна гэж тусгасан байна.