2019.06.18
Л.Мөнхбаатар: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хуулийн 35 хүртэлх хувийг хөндөж нэмэлт өөрчлөлт оруулж болдог
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.18/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
Үндсэн хууль нийгмийн хөгжлийг дагаад тодорхой хугацааны дараа нэмэлт өөрчлөлт орох зайлшгүй шаардлага үүсдэг. Энэ өөрчлөлт орох цаг хугацаа мөн үү? боломж бүрдсэн үү гэвэл бүрдсэн гэж үзэж байгаа.
Хэлэлцүүлгээс үзэхэд хоёр гурван зүйл харагдаж байна. Энэ нь иргэдээс ирүүлсэн болон УИХ-ын гишүүдээс гаргасан нилээд олон санал тусгагдаж чадаагүй байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хуулийнхаа 35 хүртэлх хувийг хөндөж нэмэлт өөрчлөлт оруулж болдог хуультай. Энэ төсөл маань бол 28 хувьтай байгаа. Нэгэнт нэмэлт өөрчлөлт хийж байгаа дээрээ гишүүд болон олон нийт саналд нэгдэж байгаа олон давтагдсан энэ саналуудыг нэмж 35-д хүргэх боломж байсан гэж харж байна.
Жишээлбэл төрийн бэлгэ тэмдэгийн асуудал байна. Монголчуудын уламжлалт сүлд болсон соёмбыг төрийнхөө сүлд болгоод явах боломж байна. Энэ бол олон зуун жил нэрлэгдэж ирсэн Богд хаант Монгол улсын үед ч, 1924 оны үндсэн хуулиарч энэ төрийн сүлд тусгагдаад явсан байдаг.
Улсын Их хурлын гишүүнийг эргүүлэн татах асуудал байна. Мөн засаг захиргааны нэгжтэй холбоотой заалтуудыг оруулаад 35 хувьд нь хүргээд явах боломж байсан гэж харж байна. Гэхдээ орсонгүй.
Дэгийн болон журмын хуулиудаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгагдаагүй зарим зүйлүүдийг зарчимын зөрүүтэй санал гаргахыг хориглосон байдаг. Тийм учраас өргөн баригдсан хуулийн төслийн хүрээнд л гишүүд дараагийн хэлэлцүүлэгт оролцоно. Гэтэл ажлын хэсгээс өгч байгаа хариултуудыг хараад байхад цаашид хэлэлцүүлгийн шатанд анхаарая гээд яриад байгаа юм. Энэ хуулиараа ийм боломж байхгүй байгаа гэдгийг хэлье.
Нэгэнт үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт орсон бол уг хуулийг найман жилийн хугацаанд хөндөхийг хориглосон ийм заалттай. Тийм учраас нилээд хариуцлагатай хандаж батлахгүй бол болохгүй. Нэгэнт хэлэлцээд эхэлсэн тохиолдолд энэ мэт олон хязгаарлалт байгаа.
Сонгуулийн тогтолцоо журмыг хуулиар тогтооно гэсэн заалтад 2 ялгаа байна гэж харж байна. Сонгуулийн 3 систем байгаа. Эдгээр дээр үндсэн хуультай зөрчилдөх юмнууд гарах юм болов уу гэж би харж байна. Тогтолцоог хуулиар тогтооно гэсэн заалт оруулахаар цаашид сонгуулийн тогтолцоог сонгуулийн хуулиар шийддэг болно гэсэн үг. Тиймээс гишүүд энэ дээр анхаарал тавьж ярьж байна.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06