2019.09.04

О.Баасанхүү: Төрийн албан хаагчтай холбоотой энэ саналыг дахин боловсруулж нэгтгэж орж ирэх хэрэгтэй

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдан, Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлгийг хэлэлцэж байгаа билээ. 

Төслийн "Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангах" - тай холбоотой  саналын томьёоллоор санал хураалт  явагдаж байна. Гишүүд Төрийн албан хаагчтай холбоотой заалтууд дээр санал хэлж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Гурван асуудал байна. Нэгдүгээрт сонгуулийн тогтолцооны асуудал, хоёрдугаарт хотын асуудал, гуравт төрийн албыг улс төрөөс хараат бус байлгах асуудал.

Гэтэл энэ төсөл дээр төрийн албаны талаар хоёр өөрөөр орж ирээд байгаа. Нэг нь шатлах нөгөөх нь чадавхын гээд аль аль нь хэрэгтэй байдаг. Одоо энэ саналыг хойшлуулах байдлаар санал хураагаад дахин боловсруулж нэгтгэж орж ирэхгүй бол шууд унаснаар орвол үндсэн хуулийг шинэчилж байна гэж яриад хэрэггүй.