2023.05.31
Н.Энхболд: 30 жилийн алдаа дутагдлаа засах боломжийг Үндсэн хуулиар хийх гэж байна
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын чуулганы /2023,05,31/ ны өдрийн хуралдаанаар ҮХНӨ-ийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
Парламентын засаглалтай болоод өнөөдрийн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг парламентаараа хэлэлцэж байна. Өөр хэн ч хэлэлцдэггүй асуудал. Засгийн газраас санаачилж оруулж ирсэн хуулийнхаа төслийг тойроод бид нар ярьж байгаа. Их Хурал хоёр удаа хэлэлцүүлгээ хийсэн, хоёр удаа дэмжсэн. Завсарт нь явсан хэлэлцүүлгүүдийн дүнг харгалзаад зарим өөрчлөлтийг оруулчихсан. УИХ-д суудалтай, суудалгүй улс төрийн намууд саналыг харгалзаж үзээд, зарим нь анхнаасаа гарч ирсэн төслөөс өөрчилсөн ийм л Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг бид нар гурав дахь хэлэлцүүлгээ хийж байна.
Оруулж ирсэн төслийн гол санаа бол Д.Ганбат гишүүний яриад санаа нь зовоод байгаа төрийн байгууллагууд байх байрандаа байдаг зөв тогтолцоо бүрэлддэг. Тэр нь бид нарын 30 жил явж ирсэн амьдралын алдаа, сургамжаас санаа авч сууриар нь яаж өөрчилбөл зохих вэ гэдэг асуултад хариу өгөх гээд зөвхөн Их Хурал дээр ярилцсныг тооцвол 2008 оноос эхлээд ажлын хэсэг байгуулагдаж, удаа дараа ярьж байсан асуудлыг ярьж буй. Нөгөө талаар анх Засгийн газар саналаа оруулж ирэхдээ ч хэлсэн. Хэлэлцүүлгийн явцад манай гишүүд ч хэлж байгаа. 30-аад жил яригдаж буй зүйлүүдийг нэг мөсөн хийхгүй, санал хүрэхгүй явсаар байгаад гүйцээх асуудлууд үлдээд байна гэж. Энэ нь эргээд өнөө, маргаашийн асуудал гэхээсээ илүү Монгол улсын ирээдүйн 30 жилийн төрөө яаж бүрдүүлэх үү, яаж ажиллах уу гэдэг зарчмуудыг алдаа сургамжнаасаа хичээл аваад, засаж залруулах санал орж ирээд үндсэндээ эцсийн хэлэлцүүлэг явж байна.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06