2019.12.18

Д.Оюунхорол: Эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг дэмжиж өгөөсэй гэж хүсч байна

Улсын их хурлын өнөөдрийн \2019.12.18\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын зургаан гишүүн санаачлан боловсруулж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын сонгуулийн тухай  хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 

Шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр НББСШУ-ны байнгын хороо, УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг хэлэлцүүлэг байгуулсан. Олон байгууллага, манлайлагч эмэгтэйчүүд, зарим ЭСЯ оролцсон. Эмэгтэйчүүд улс төрийн оролцоогоо нэмэгдүүлэх гэж 30 хувийн квотын талаар яриагүй ээ. Монгол улсад хүн амын 51,3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нийгмийн амьдралд эрэгтэйчүүдтэй яг адил төвшинд байгаа. 

Гэтэл 2017 оны НҮБ-аас гаргасан улс төрийн оролцоо шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог гаргасан судалгаан дээр Монгол улс дэлхийн 144 орноос 107 дугаар байранд эрэмбэлэгдсэн. Энэ асуудал дээр дүгнэлт хийж эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг дэмжиж өгөөсэй гэж хүсч байна.