2011.06.25

Ж.Энхбаяр: Хоёр нам өөртөө давуу байдал олгохыг хичээж байна

УИХ-ын гишvvн Ж.Энхбаяртай цаг vеийн асуудлаар ярилцлаа.

-Сонгуулийн тухай хуулийг гацаанаас гаргах vvднээс АН, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авч байна гэдгээ мэдэгдлээ. Одоо яах ёстой вэ?

-Бодлогын хоёр л зvйл байна. Иргэд эрх барих дээд байгууллагад єєрсдийгєє тєлєєлєх хvнээ хvн сонгох уу эсвэл нам сонгох уу л гэдэг асуудал. Vvн дээр хоёр нам нийгэмд судалгаа сайн хийж, рейтингээ vзчихээд єєртєє давуу тал олгохыг хичээгээд байна. Тиймээс надад нэг горимын санал байна. Маш хурдан зохион байгуулалт хийж, ард тvмний санал асуулгыг хийчих. Сонгууль гэдгийн vнэт зvйл нь энэ. Засгийн эрх барих, тєр тєлєєлvvлэх эрхээ хэнээр тєлєєлvvлэх вэ гэж байна. Vндсэн хуулийн зарчим бол хvнээ сонгох гэж байгаа. Иргэд єєрийнхєє хамгийн том эрхээ нэг намд єгнє гэдэг хэцvv. Яг єнєєдєр Монголын улс тєрийн намууд бvрэн тєлєвшєєгvй, эдийн засагт гадна дотны оролцоо ихтэй, хиймэл намууд маш олноор vvссэн цагт Монголчууд ямар ч байсан хvнээ таньсан болов уу гэж бодож байна. Миний болоод МАН-ын зарчим бол хvнээ сонгох байгаа. Єнєєдєр намын ард хэн ч тєрд гарч магадгvй.

-МАН ємнє нь сонгуулийн хуулийг хийхдээ пропорциональ давамгайлсан байна гэдэг ойлголтыг нийгэмд єгчихсєн байсан?

-Манай нам дотор пропорциональ давамгайлсан болон зуун хувь мажоритар ч гэх хvн байна. Тиймээс энэ нєхцєлд нэг алхая. Ахмад, дунд, залуу vеийн тєлєєлєл байна. Ахмадууд нь пропорциналь жагсаалаар том лидерvvд нь орж ирэг. 52 мажоритар суудал буюу шинэ уур амьсгал, цус сэлбэх хэрэгтэй байна. Шинэ улсуудыг гаргахад боломж олгох ёстой гэдэг зарчмыг л барьж гаргаж байгаа шийдэл. Зуун хувь пропорциональ буюу нам дагаж сонгоно гэдэг сонгогчийн эрх ашиг руу их халдаж байгаа зvйл л дээ. Та зvгээр л нам сонгочих, хэнийг гаргахаа нам єєрєє мэдье гээд байгаа асуудал. Миний хувь байр суурь бол хvн єєрийнхєє vндсэн эрхээ хэнээр тєлєєлvvлэхээ хvн єєрєє сонгох юм. Таван vгийн солионоор тухайн хvний хэн болох танаг нь мэдэгдэнэ. Ялангуяа Монголын єргєн дэлгэр орон, бvс нутгийн ялгаатай цаг vед Монгол сэтгэлзvй бол нутгаа тvшиж очих. Говь-Алтайд тэр нутгийн хvvлочно. Ардтvмэн тvvнийг нь мэддэг байхгvй юу. Гэтэл хэн ч мэдэж харахгvй уутан дотор сонгууль хийх гээд байгаа нь єнєєгийн цаг vед улс орны vндэсний эрх ашиг биш. Монголчууд нийтээрээ дэвжиж, масс нь дундаж чинээлэг болсон цагт улс тєрийн нам тєлєєлдєг цаг vе нь ирэх байх.

-Єглєє танай намын Удирдах зєвлєл хуралдсан гэсэн. Хурлаас ямар шийд гарав?

-Манай намын эмэгтэйчvvдийн байгууллагын удирдлагыг сонгох асуудал байгаа. Тvvнийг Удирдах зєвлєлийн хурлаараа ярьсан. Мєн ард тvмнээ сонсох аяны явц болон Vнэн сонины шинэ эрхлэгчийн томилгооны асуудлыг ярьлаа.

-Танай намын бvлгийн ахлагч Д.Лvндээжанцан сая мэдэгдэл гаргаж, ажлаа єгнє гэлээ. Vvнийг Удирдах зєвлєлийн хурал дээр ярьсан уу?

-Д.Лvндээжанцан дарга Монголын улс тєрд 20 гаруй жил ажилласан хvний хувьд єнєєгийнцаг vед улс тєрийн намууд єєриин эрх ашгаа нэгдvгээрт тавьж байгааг зохисгvй гэдэг талаасаа байр сууриа илэрхийлсэн хэлбэр. Миний ойлгож байгаагаар Монгол улс шийдвэрлэх сонголтын ємнє байна. Гаднаас нэлээн нєлєє орж, том тоглолт хийгдэнэ. Монгол улс хуучин шиг цэрэг стратегийн байрлалтай орон биш, бvс нутаг, Ази тив тєдийгvй дэлхийн хэмжээний том тоглогч болж гарч ирж байна. Ийм цаг vед тэр нийгмийн хуваарилалтыг намаар шийдвэрлvvлэхээ эсвэл, эсвэл эх оронч сэтгэлтэй, танигдсан Монголчуудаа гаргаж ирэх vv гэдэг сонголтын ємнє байна.

-Ардчилсан намын хувьд мухардлаас гарахын тулд дундын хувилбарыг санал гаргасан гэсэн. Тэр хувилбараар сонгуулийн хуулийг хийж болохгvй юм уу?

-Дундын хувилбар санал болгоогvй. Намыг сонгоно гэсэн байр суурин дээр хатуу байна гэж vзээд байна л даа.

-Єчигдєр тус намын бvлгийн ахлагч Ч.Сайханбилэг мэдээлэл хийхдээ нам болон хvнийг зэрэг дугуйлах санал гар-гасан ч хvлээж авсангvй гэж байсан?

-Vгvй vгvй Манай намын хувьд нам эсвэл хvн дугуйлах нь сонин биш. Гол нь тойрог, орон нутгийн тєлєєлєл нь их байх ёстой гэсэн зарчим байгаа. 52:24 буюу 52 нь хvн сонгоно, 24 буюу уламжлалаа бодоод намын томоохон лидер улс тєрчид нь тэр жагсаалтад ороод хvнээрээ эсвэл намаараа гарч болно. Vvнтэй залуучууд зєрчилдєхгvй байгаа.

-Хоёр нам єєр єєрийн рейтинг єндєр байгаа хувилбараар зvтгvvлж байна гэж хэллээ. Тэгэхээр МАН-ын хувьд гишvvд нь намаасаа илvv нэр хvндтэй байна гэж ойлгож болох уу?

-Бид ард тvмнээ сонсох аян явуулаад мэдэрсэн зvйл бол энэ эгзэгтэй байгаа цаг vед Монгол зvрх сэтгэлтэй эх оронч улсууд хэрэгтэй гэдэг л байна. Намын нэрийн дор єнє мєнгє, нутаг ус, эрх мэдэл албан тушаал дагасан сонголт явчих магадлал их байгаа. Єнєєдєр орон нутагт тєлєєлєлгvй байх бодлогыг Ардчилсан нам явуулаад байна. Орон нутгийн тєлєєлєл байх шаардлагагvй, улс орны том бодлого явуулна гэж хэлдэг. Гэтэл том бодлого гэдэг нь нєгєє л уул уурхай дагасан хэдэн асуудал. Гэтэл єнєєдєр нийгмийн бодит амьдрал бол тухайн орон нутгийг эзгvйрvvлэхгvй байх, яавал зах хязгаарт хvн оршин суух амьдралын чанар дээшлэх вэ, Монголын биет болон биет бус євийг нуруундаа vvрсэн малчдын амьдралыг дээшлvvлэх, Монгол хvн малаа маллаад нутагтаа амьдрах сэтгэлзvйг хадгалж vзэх вэ гэдэг том бодлого байх ёстой. Хvн бур Улаанбаатар хотод бєєгнєрєєд, том бодлого нэрээр уул уурхай дагаад байх юм бол улс орны бодлого хvндэрнэ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.