Нэр бүхий орнуудтай хийсэн хэлэлцээрийг цуцлахыгг дэмжив
10 дугаар сарын 24-ны Лхагва гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд
2012.10.24

Нэр бүхий орнуудтай хийсэн хэлэлцээрийг цуцлахыгг дэмжив

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд гишүүдийн ирц бүрдсэнийг дуулгаад, өмнөх долоо хоногийн пүрэв, баасан гаригийн тасалдсанхуралдааныг нөхөж хийнэ гэдгийг хэлж байсан. Түүнчлэн маргааш үдээс өмнө зарим байнгын хороо хуралдаж, төсвийн хэлэлцүүлгийг хийх тухай хэлж, үдээс хойш чуулганы  хуралдаантайг гишүүдэд сануулав. 

Улсын Их Хурлын тогтоолын төсөл,   Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират Улс, Нидерландын Вант Улс, Люксембургийн Вант Улс, Кувейт Улстай тус тус байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх,  

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжсэн юм.

"Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр"-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Ө.Энхтүвшин асуулт асуув.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:Нэр бүхий орнуудтай хийсэн хэлэлцээрийг цуцлах талаар нөгөө талдаа мэдэгдсэн үү!

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Ц.Баярсайхан асуулт асуув.

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан: Сонгуулийн санал авах цаг эрт дуусах ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үдшийн 20 цаг 30 минутад өндөрлөж, УИХ-ын дарга З.Энхболд маргааш буюу пүрэв гаригт УИХ-ын байнгын хороод үдээс өмнө хуралдаж, нэгдсэн чуулган үдээс хойш болно гэдгийг хэлсэн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.