2019.12.06
Н.Учрал: Нээлттэй жагсаалт буюу хүнээ сонгох нь намын ард нуугдаж сонгогдох тухай асуудал биш
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай
Улсын их хурлын өнөөдрийн \2019.12.06\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал
Сонгуулийн хуулин дээр Үндсэн хуулийг хэлэлцэж байхад ч холимог тогтолцоог оруулж ирэх нь зөв гэсэн байр суурьтай байсан. Өнөөдрийн орж ирж байгаа сонгуулийн хуулин дээрх ард түмний шууд сонгох эрхийг нь олгож 26 нэр дэвшигчээс нэг нэр дэвшигчийг сонгох нь зөв гэсэн байр суурьтай байна.
Яагаад гэвэл Үндсэн хуулинд баялгийн сантай холбоотой томоохон заалтыг оруулсан гэтэл өнөөдөр 76 жижиг тойргоос сонгогдсон гишүүд үүнд анхаарал хандуулж амжихгүй таван хорооны асуудалтайгаа л байгаад байгаа.
Шууд сонгоно гэдэг бол иргэд улсын хэмжээнд нэр дэвшиж байгаа 26 хүнээс нэг хүнийг сонгох боломжтой. Бидний хамгийн их үлгэр загвар авдаг нэлээд олон оронд сонгуулийн энэ тогтолцоогоор явж ирсэн байна. Нээлттэй жагсаалт буюу хүнээ сонгох нь намын ард нуугдаж сонгогдох тухай асуудал биш улсын хэмжээнд нэр хүндтэй хүнийг сонгож буй асуудал юм.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30