2011.11.11

Н.Энхболд:Гол асуудлаа тохирсон,одоо квот,босгыг хэдэн хувиар тогтоохоо шийднэ


Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ зарчмын болон зохион байгуулалтын асуудлаар ньхоёр хуваан хийж байгаа.Зарчмын асуудлаараа хоёрБүлэг тохирсон учир угхуулийг батлах боломжбүрдээд буй юм. Төрийнбайгуулалтын байнгынхорооноос Сонгуулийнхуулиар байгуулсан Ажлынхэсгийн ахлагч, УИХ-ындэд дарга Н.Энхболдоос энэталаар тодрууллаа.

-Сонгуулийн холимог тогтолцоо дотроо пропорциональ, мажоритарын харьцаа 48:28 байхаар талуудтохирч байна. Мажоритариар сонгох 48 суудал орон нутагт 34, нийслэлд 14 ногдохоор МАН санал гаргасан. Гэвч АН-ынхан нийслэлээс сонгогдох гишүүний тоо гуравны нэгтэй нь тэнцэх ёстой гэж үзэж байгаа л даа.

-Тэнцвэржүүлнэ гэдэг хоёр талтай. Монгол Улс том нутагтай, хүн ам цөөтэй. Тиймээс хязгаар нутгаа хөгжүүлэх бодлого баримталж, тэнд хүн амьдрах орчин бүрдүүлэх ёстой. Хэдийгээр Улаанбаатарт хүн амын 50 хувь нь амьдардаг ч УИХ-ын гишүүний 50 хувийг эндээс сонгож болохгүй.

Хязгаар нутаг руу чиглэсэн бодлогогүйгээс болоод улс орон оршин тогтнох, улмаар аюулгүй байдалд ч нөлөөлж байсан түүх бий.

Тухайлбал, ОХУ-ын Уралаас Камчатк хүртэлх том газар нутагт хүн ам цөөн, тэр нь уг улсын толгойны өвчин болчхоод байгаа. Монгол ч ийм нөхцөлд хүрэх юм бил үү. Тиймээс орон нутгаас сонгогдох төлөөлөл илүү байх ёстой гэж үздэг. Бид энэ талаас нь яриад холимог тогтолцоог сонгосон. Сонгогчдын төлөөллөөр 48, намын бодлогоор 28 хүнийг сонгоно. Пропорциональ тогтолцоогоор ч нийслэлээс хүн сонгоно. Тэгэхээр Улаанбаатарын төлөөллийг хангах боломжтой.

-Томсгосон 26 тойргоор 48 хүнийг сонгоно. Мандатыг хэрхэн хуваарилах вэ?

-Нэг тойрог дээр 1-3 мандат ногдох болов уу. Өөрөөр хэлбэл, олон мандаттай сонгууль болох нь.

-Бүсгүйчүүдэд нэр дэвшүүлэх 15 хувийн квот олгохоор хуулийн төсөлд тусгасан. Гэвч эмэгтэйчүүдийн байгууллагаас үүнийг 20 хувь болгож нэмэх санал оруулсан байна лээ.

-Энэ талаар ярьж эхлээгүй байна. Төсөл дээр 15 хувь гэж тусгасан. Уг асуудлыг ярихад нэг их цаг зарцуулахгүй байх. Ер нь хэдэн ч хувийн квот тавилаа ч сонгогчдын саналаар асуудлыг шийднэ шүү дээ. Өмнө нь УИХ найман эмэгтэй гишүүнтэй байсан бол одоо гурав байгаа. Хуулиар квот  тусгах нь зөв.

-Мөнгөн амлалт өгөхийг хориглосон заалт Сонгуулийн хуульд оруулсан. Хувиасаа мөнгө өгч болдоггүй юм уу гэж зарим гишүүн асуугаад байна лээ?

-Сонгуулийн үеэр хувиасаа мөнгө тараасан ч ялгаагүй хууль зөрчсөн гэж үздэг. Тиймээс хууль зөрчсөн хүнийг эргүүлэн татна.

-Сонгуулийн хуулийн төсөл дээр харьцаа ярьсаар нэлээд цаг алдлаа. Дараа нь 48 хүний тойрог, мандатын талаар маргасан. Пропорциональ дотор асуудал үүсгээд буй баснэг зүйл нь намуудын босго байгаа. Үүнийг хэрхэн тогтоосон бэ?

-Хэлэлцээгүй үлдсэн хоёр асуудал нь квот, босгын  тухай. Гол асуудлынхаа ард гарсан учир эдгээрийг удахгүй хэлэлцэнэ.

-Иргэний хөдөлгөөн, парламентад суудалгүй намуудын төлөөлөл өнөөдөр З.Алтай гишүүнээр дамжуулан Сонгуулийн хуулийн төсөлд 30 гаруй санал орууллаа. Тэдний саналыг төсөлд тусгах боломжтой юу?

-Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэх явцад улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзаж, саналыг нь сонсож, тогтолцооны талаар саналыг нь авсан. УИХ-д суудалгүй намууд пропорциональ тогтолцоо орсон хувилбарыг дэмжсэн. Дээрх хүмүүсийн өргөн барьсан саналтай танилцаагүй байна. Ажлын хэсэг тэр талаар яриад Байнгын хороо, УИХ-д танилцуулна. Саналаас хуульд тусгах боломж бий. Гишүүд байр сууриа хэлэх байх.

-УИХ-ын болон орон нутгийн сонгуулийгзэрэгявуулах боломжгүй гэсэн байр суурьтай хүн цөөнгүй

-Туршлагатай улстөрчид тийм байр суурьтай байна лээ. Санал хураалтыг автоматаар тоолох тухай хуулийг  өнөөдөр УИХ баталлаа. Өмнө нь хэрэглэж байгаагүй арга учир эргэлзэж буй гишүүд бий. Техникийн ажил их, маргаан дагуулж ч мэднэ гэцгээж байна. Энэ  асуудлыг тусгайлан ярих болно.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.