Ө.Энхтүвшин: Асуудлыг наадмаас өмнө шийдэх бололцоо алга
УИХ дахь хоёр намын бүлгээс сонгуулийн тухай хуулийн маргаантай асуудлаар зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн хуралдаанаар зарчмын ямар шийдэлд хүрсэн талаар УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Ө.Энхтүвшингээс тодрууллаа.
-Хоёр намын бүлэг зарим асуудлаар ойлголцолд хүрсэн юм уу?
-Бид өчигдөр тохиролцсон. Ажлын хэсгүүдийг төлөөлөн хоёр намын бүлгийн дарга гарын үсэг зурсан. Гарын үсгээр чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хорооны хуралдааныг хэвийн үргэлжлүүлье гэдгийг баталгаажуулсан юм. Хэлэлцэх ёстой асуудлууд хуулиар заасан хугацаатай. Тухайлбал, Төсвийн хүрээний мэдэгдэл,Үндсэн чиглэл, намрын чуулганаар хэлэлцэх асуудал зэргийг хэлэлцэхээр тохирсон. Тохирсон ёсоороо явах байх гэж найдаж байна. Иймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал боллоо. Ирц бүрдсэн. Гэхдээ УИХ дахь АН-ын бүлгээс гишүүд оролцсонгүй. Албан ёсоор завсарлага авна гэж мэдэгдээгүй болохоор бид нэг ч гэсэн асуудлаа шийдээд явлаа. Өнөө, маргаашгүй УИХ-ын чуултаны нэгдсэн хуралдаанаар эдгээр асуудлыг хэлэлцэх бүрэн бололцоотой болсон.
-Сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал ямар шатанд байна вэ?
-Үргэлжлүүлэн ажиллахаар санал нэгдсэн. Гэхдээ энэ асуудлыг наадмаас өмнө шийдэх бололцоо алга. Хоёр намын бүлэг ингэж ойлголцсон.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30