2019.12.06
Ж.Энхбаяр: Сонгогчдын саналд мөнгөний хүчин зүйл нөлөөлөхгүй байх боломжоор хангах хэрэгтэй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай
Улсын их хурлын өнөөдрийн \2019.12.06\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
Ажлын хэсгээс асуултууд байна. Сонгуулийг аль болох сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авах бололцоог хаах юм. Хуулийн төсөлд учир дутагдалтай хэд хэдэн зүйл байна. Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөрт 60 минут сонгуулийн сурталчилгаа явуулна. Энэ дотор нэг нэр дэвшигч 15 минутыг эзэмшиж болно гэж байна.
Нэр дэвшигчдийн 50 хувь нь телевизээр сурталчилгаа явуулах бол үлдсэн 50 хувь нь багтахгүй. Хэрэв тойрог томсговол нэг тойрог дээр 500 саяас доошгүй зардал гарна. Ингээд сонгох сонголтгүй болох магадлалтай.
Мөнгөний хүчин зүйлийг хязгаарлах хэрэгтэй. Үүнээс гадна нэр дэвшигчдийг сэтгэцийн эмгэггүй гэдгийг нь хэн тогтоох вэ. Радио телевизийн сурталчилгааны хуулиар намуудаа нэр дэвшигчдийг тооцоод үзэхээр нэр дэвшигчид нь багтахгүй байна. Ажлын хэсгээс тараасан материал дээр рекламын самбарыг нэг газар биш хаа сайгүй л тараана гэсэн байна.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30