Ө.Энхтүвшин: 48:28-аас өөр тоо ярихгүй
2011.10.11

Ө.Энхтүвшин: 48:28-аас өөр тоо ярихгүй

-МАН-ын бүлэг нэг тойрог нэг мандаттай байх хувилбарт санал нэгджээ-
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр үдээс хойш цаг сунган хуралдаж УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Бүлгийн хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон намын даргын зөвлөхүүд оролцон нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй хуралджээ.

Нэр дэвшигчдийн хэд нь мажоритараар, хэд нь пропорционалиар нэр дэвших эсэхийг ярилцаад эцсийн хувилбараа гаргалаа. Тэд өмнө нь ярьж байсан 48:28 гэсэн хувилбарыг сонгож, энэ тоог дахиж хөдөлгөхгүй гэдгээ бүлгийн дарга Ө.Энхтүвшин мэдэгдэв. МАН-ын бүлэг энэ саналаа АН-ын бүлэгт албан ёсоор танилцуулна. АН-ын бүлэг саналыг нь хүлээн зөвшөөрөхгүй бол Сонгуулийн тухай хууль гацаанаас гарч чадахгүй юм. МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингээс зарим зүйлийг тодруулав.


-МАН-ын бүлэг 48:28 гэсэн хувилбараас өөр санал дэвшүүлэх үү?

-Намын бүлгийн хурлаар ярьж байгаад хэд хэдэн асуудлаар санал тохирсон.
Нэгдүгээрт, 48:28 гэсэн тоог сонгож буйгаа МАН-ын бүлэг албан ёсоор зарлаж байна. Энэ тоог хөдөлгөхгүй.
Хоёрдугаарт, мажоритараар явуулах 48-ыг олон мандаттай тойрог биш нэг мандат, нэг тойрог гэсэн зарчмаар явуулах нь зүйтэй гэж үзлээ.
Гуравдугаарт, АН-ын бүлгээс нэг мандаттай тойргоос пропорциональ руу шилжих хувилбар байж болно гэсэн саналыг МАН-ын бүлэг дэмжье гэж олонхийн саналаар шийдлээ.
Дөрөвдүгээрт, пропорционалиар дүн гаргах хэсэгт намыг нь дугуйлж болно гэж шийдлээ. Учир нь улсын хэмжээнд нэг нам 76 хүн нэр дэвшүүлнэ. Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт орсон АН-ын гишүүдийн зүгээс мажоритар тойрогт 50+1-ээс дээш хувийн санал авсан хүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцоод үлдсэн хэсгийг пропорциональ аргаар суудал хуваарилах нь зүйтэй гэж санал дэвшүүлсэн. Үүнийг МАН-ын бүлэг дэмжих боломжгүй гэсэн. Энэ талаар АН-ын бүлэгтэй яриа хэлэлцээ үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

-Нэг мандат, нэг тойрог гэсэн зарчмаа дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Жишээлбэл, 2008 онд дөрөв, гурав болон хоёр мандаттай нэг тойрог байсан. Одоо тийм биш. Хоёр мандаттай нэг тойрог байж болохгүй. Нэг мандат, нэг тойрог гэсэн үг.

-Тэгэхээр жижиг 48 тойрог байна гэсэн үг үү?

-48 тойрог, 48 мандат гэсэн үг. 48 нь мажоритар, 28 нь пропорциональ аргаар сонгох юм. Энэ бол дүнг хэрхэн гаргах тухай арга шүү дээ.

-АН-ын бүлэг 38:38 гэсэн дундын хувилбар дэвшүүлээд байгаа. Танай намын бүлэг 48:28 гэсэн тоог хөдөлгөхгүй хатуу зогсоно гэлээ. Хоёр намын бүлэг тоон дээр яаж тохирох юм бэ?

-Манайх саяхныг хүртэл 52:24 дээр хатуу байсан юм. Зөвшилцлийн ажлыг яаралтай явуулах нь зүйтэй гэж үзээд 48:28 болгосон, АН-ын бүлэг тоо чухал биш, тохирч болно гэж үзсэн. Тохирохдоо наана нь хэд хэдэн асуудал байна гэсэн. Нам дугуйлах уу, эсвэл хүнийг үү, санал шилжих үү, 2010 оны хүн амын тооллогын дүнг яаж харгалзан үзэх вэ зэрэг асуудал байгаа. Энэ талаар   санал нийлж чадвал тохирч болох байх.

-АН-ын бүлэг танай саналыг хүлээгээд авчихсан гэж үү?

-Хүлээж авахгүй, шууд эсэргүүцнэ гэж хэлээгүй. Дээр хэлсэн хэд хэдэн асуудалд манай байр суурийг сонсъё гэсэн. Ингээд бид саналаа гаргалаа.

-Пропорциональ хувилбараар сонгох 28 гишүүнийг ямар зарчмаар гаргах тухай ярьсан уу?

-Маш нарийн юм байна. Бид бүлгийн хуралдааны үеэр самбар дээр зурж үзүүллээ. Сонгогч саналын хоёр хуудас авна. Эхнийх дээр хүнээ, дараагийнх дээр нь намын нэрийг дугуйлна. Дараа нь дүнгээ ингэж гаргана.

Багц санал нам дээр ирнэ.

Нам дүнгээ гаргахдаа зайлшгүй харгалзах ёстой эмэгтэйчүүдийн квот, нэг мандаттай тойрогт өрсөлдөөд 50-иас дээш хувийн санал авч чадаагүй ч өндөр санал авсан хүнээ яаж оруулах вэ 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.