Д.Оюунхорол:Намын бага хурал таван бүсгүйгээр бүл нэмнэ
НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Оюунхоролоос дараах зүйлийг тодрууллаа.
-МАН-ын бага хурлаар эмэгтэйчүүдийн квотын асуудал хөндөгдсөн байх. Ер нь, хэдий хэмжээнд барихаар тогтоод байна вэ?
-Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны зүгээс намын бүх шатанд эмэгтэйчүүдийн төлөөллийг 20 хувь байлгах санал тавьсан. Үүнийг намын удирдлагууд ч хүлээн авч, дэмжсэн.
Тиймээс квотдоо хүргэхийн тулд өнөөдрийн бага хурлаар бид таван эмэгтэйг нэр дэвшүүлээд байгаа.
Цаашид бүх шатны сонгуульд энэ квотоо хадгалж, бүр өсгөж бүсгүйчүүдээ нэр дэвшүүлэх зорилготой. Намын эрэгтэй гишүүд ч үүнийг дуу нэгтэйгээр дэмжсэн.
-Ямар эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлээд байгаа вэ?
-"Өглөөний сонин"-ы Ерөнхий эрхлэгч Нинжжамц, "Үнэн" сонины орлогч эрхлэгч Бүдээхүү, Завхан аймгийн Идэр сумын Засаг дарга Цэцгээ, Монполимент компанийн захирал Гарамжав, Монгол кино компанийн Анужин нарыг намын бага хурлын гишүүнээр нэр дэвшүүллээ. Мөн намын дүрэмд зургаан нарийн бичиг байх ёстойгоос хоёр нь эмэгтэй гэж заадаг. Үүний дагуу Т/5 телевизийн захирал Сарангэрэл орон тооны, Нийслэлийн Засаг даргын орлогч Цогзолмаа намын орон тооны бус нарийн бичгийн даргаар нэр дэвшүүлсэн. Үүнийг удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжсэн.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30