Ө.Энхтүвшин: Хоёр сонгуулийг зэрэг явуулах нь гол зорилго биш
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2012.03.09

Ө.Энхтүвшин: Хоёр сонгуулийг зэрэг явуулах нь гол зорилго биш

Товлосон ёсоор маргааш ээлжит бус чуулганы хуралдааны сүүлийн өдөр. Цөөн хугацаанд товлогдсон ээлжит бус хуралдаанаар Төсвийн тодотгол, Шүүхийн багц хууль гэхчлэн тодорхой асуудалдаа цэг тавиад амжсан. Гагцхүүэрх баригчдыг хоёр талцуулаад буй Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, батлаагүй байна. Хоёр намын бүлэг хэлэлцээрийн ширээний ард хэдэнтээ суусан боловч тодорхой үр дүн алга. Гэхдээ тэд хоёр сонгуулийг хамтаднь явуулахаасаа илүүтэй нутгийн өөрөө удирдах байгууллагыг боловсронгуй болгохоор саналаа нэгтгэж чадсан юм. Эдгээр асуудлаар зарим гишүүний байр суурийг хүргэе.

Гол нь нутгийн өөрөө удирдах байгууллага гэдгийг боловсронгуй болгоё гэсэн. Энэ талаар хэд хэдэн хуулийн төсөл явж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл ч явж байгаа. Тиймээс үүнийгээ шийдэж цэгцлэе гэж ярилцсан. Харин энэ хувилбар дээр санал нэгдэх эсэх нь хоёр бүлгийн хурлаар ярилцаж байж шийдэх учир одоо хэлэх боломжгүй. Энэ хувилбарыг хоёр намын бүлгийн гишүүд дэмжих юм бол асуудал шийдэгдэж, маргаан тасарч, ээлжит бус чуулганаар шийдэх боломжтой.

УИХ-ын сонгууль 7- 20 цагт явагдах бол орон нутгийнх 7-22 цагт болох юм.

Хоёрдугаарт, орон нутгийн төлөөлөгчдийн бүрэн эрх энэ оны арван-нэгдүгээр сард дуусах учир хугацаанаас нь өмнө сонгууль явуулна гэдэг нь тэр байгууллагын бүрэн эрхэд халдаж буй хэрэг. Гуравдугаарт, 2008 онд орон нутгийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгчдөөс санал аваагүй, одоо ч аваагүй явж байна гэлээ. Түүнээс гадна хоёр сонгуулийг зэрэг явуулах нь эрх зүйн болоод техникийн талаас хүндрэлтэй.

УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүнг техникээр тоолох орон нутгийнхийг гараар тоолно. Дээр нь сонгуулийн хэсгүүд тус тусдаа байгуулагдах учир ийм олон хүн хүч, байр савны бололцоо бий эсэх нь тодорхойгүй. Иймээс аль ч сонгуулийнх нь дүн баталгаажиж чаддаггүй, Монгол даяар бужигнасан, сонгуулийн үр дүнг зөвшөөрч чадахгүй байдал үүсэх магадлалтай.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.