С.Эрдэнэ: Засгийн газар авсан авилгынхаа хэмжээгээр Тавантолгойд хувь тогтоогоо юу
2011.08.08

С.Эрдэнэ: Засгийн газар авсан авилгынхаа хэмжээгээр Тавантолгойд хувь тогтоогоо юу

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажиллаж байгаа. Та тойрогтоо хэзээ ажиллав, иргэдийн дунд ямар асуудал анхаарал татаж байна вэ?

-Наадмын өмнө тойрогтоо ажиллалаа. Манай тойрог 23 хороотой. Түүний долоо нь гэр, 16 нь байшин хороо байдаг. Нийт 20-иод удаагийн уулзалт, өдөрлөгийг зохион байгууллаа. Иргэдийн дунд уулзалт хийхээс гадна янз бүрийн сургалт явуулж, хуулийн зөвлөгөө өгөх ажлыг ч зохион байгууллаа. Гэр хороололд бол амьжиргааны түвшин үнэхээр доогуур байна. Өдөр ирэх тусам өсөж буй бараа таваарын үнэ иргэдэд хүндээр тусч байна. Ялангуяа сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн. Гэтэл иргэдийн гар дээр очиж байгаа бодит орлого нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй байгаа. Түүнээс гадна гэр хороололд гэрэл цахилгаан, ундны усны хангамж муу байна. Дээр нь хог хаягдлын асуудал маш тулгамдсан асуудал болжээ.

-Өнгөрсөн долоо хоногт шатахууны үнэ дахиад л нэмэгдсэн нь бараа бүтээгдэхүүний үнэд мөн л нөлөөлж байна...

-Үүнд би өнөө л хариуцлагын талаар ярих гээд байна Нефтийн асуудал хариуцсан, салбарын сайд нь ард түмнээрээ хэдий болтол ингэж тоглох юм бэ. Би энэ талаар холбогдох сайдад нь асуулт тавьсан. Миний асуулгад нефть импортлогч компаниудын энэ замбараагүй байдал, үүнээс болж бусад байгууллагуудад "учирсан бодит хохирол, эргээд төр засаг, байгууллагад учруулсан хохирлоо төлөх боломж бий эсэх талаар дурдсан байгаа. Асуулгын хариуг өгөх  хуулийн хугацаа нь  дуусчихсан атал одоо болтол хариу нь ирээгүй л байна.

-Та асуулгаа хэзээ өгсөн юм бэ?

-Чуулган завсарлахын өмнөх өдөр тавьсан. Хуулийн хугацаа нь 14 хоногийн дотор байдаг, Өнөөдөр хугацаа нь аль хэдийнэ дуусчхаад байна.

-Та өмнө нь хоёр ч удаа энэ асуудлаар Д.Зоригт сайдыг огцруулах бичиг өргөн барьж байсан. Дахин шатахууны үнэ нэмэгдвэл гурав дахь удаагаа асуудлыг тавина гэж байсан. Өнөөдөр бензин нэмэгдчихлээ. Салбарын сайдыг огцруулах бичиг өргөн барих уу?

-Ийм байдлаар цааш явах юм бол асуудлыг тавихаас өөр арга байх. гүй. Зөвхөн сайдтай ч биш хамтарсан Засгийн газар байх уу, үгүй юу гэдгийг ярихаас өөр аргагүй байдалд орно. Өвлийн бэлтгэл ажил байна.Өвлийн улиралд гэр хорооллын иргэдийн түүхий нүүрсийг  орлох түлшийг өдий болтол шийдээгүй л байна. Тэд ирэх өвөл яг юу түлэх юм. Коксжих нүүрс гээд л байна. Хэт өндөр үнэтэйгээс гадна хангалт, хүртээмж муу. Иргэд түүнийг авч түлж чадах уу, үгүй юу. Утаагүй зуух, түлш  л гэнэ.

Ер нь нийслэлийн утаа бол бизнес болоод хувирчихсан.

Тодорхой хэсэг бүлэг хүмүүс хэдэн тэрбумаар мөнгө олоод л сууж байдаг болсон. ЭБЭХ-ний сайд нь коксжих нүүрс хийх хөрөнгийг Ч.Хүрэлбаатар гэдэг сайдын найзад өгчихсөн байх жишээтэй. Өнгөрсөн жил тэдний авсан мөнгө өнөөдөр нэг шуудай ч коксжих нүүрс болоогүй байна. Үүнийг хэн ч шалгаагүй, хариуцлага хүлээлгээгүй л байна. Ер нь өнөөдөр хариуцлага, сахилга гэдэг зүйл байхгүй болчихсон шүү дээ.

-Та намрын чуулган эхлэнгүүт Д.Зоригт сайдыг огцруулах саналыг тавих уу?

-Тавина. Чуулган эхлэхийг хүлээгээд байх ч шаардлага байхгүй, Өвлийн бэлтгэл ажил, иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэж чадахгүй бол тавихаас өөр арга байхгүй Зөвхөн шатахуун бус нүүрс, дулааны асуудал байна. Цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэрийн асуудал ч бий. Тавдугаар цахилгаан станцыг эхлүүлэх гэж байна гээд л байсан өнөөдөр болтол ямар ч ажил эхлээгүй л байна. Одоо зун дуусаж байна. Засгийн газар энэ бүх асуудалд хоноцын сэтгэлээр л хандаж байна. Аливаа Засгийн газар иргэдийнхээ аюулгүй, амгалан тайван амьдрах боломжийг хангахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байх ёстой байгууллага. Гэтэл өнөөдөр юу хийсэн гэж амарч байгаа юм.

Бүгд амраад байхгүй байна.

Юу хийсэн юм, юу бүтээсэн юм. Яг ид ажиллаж байх ёстой цагаараа амарч байдаг, яасан санаа нь амарчихсан Засгийн газар вэ. Шулуухан хэлэхэд энэ Засгийн газар Монгол улсад хариуцлагагүйн зуд гэдгийг хэвийн зүйл болгон хувиргасан. Үнэхээр хэнэггүй, хариуцлагагүй, сахилгагүй. Ер нь хэлэх үг ч олдохгүй байна.

-Хаврын чуулган хоног сунган хуралдаад ч Сонгуулийн тухай хуулиа баталж чадсангүй. Гэтэл намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад албан ёсоор ороогүй байна лээ. Ер нь Сонгуулийн хуулиа шинэчилж чадах болов уу?

-Сонгуулийн  тухай хуулийг намрын чуулганы эхэнд хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга чуулганыг хаахад хэлсэн. Гишүүд ч тэгж ойлгоод тарсан. Гэтэл намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй байна пээ. Хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын зөвлөл шийддэг. Яагаад ороогүй талаар ямар нэг мэдээлэл авсан зүйл байхгүй байна. Ер нь Сонгуулийн хуулийг хуучнаар явуулах, жижиг тойрогт мөнгө цацаж тодорхой эрх мэдлээр эрхшээлдээ байлгах  гэсэн сонирхолтой хүмүүс давамгайлаад байгаа учраас Сонгуулийн тухай хуулиа баталж чадахгүй байна. Ардчилсан нам яагаад 50:26 гэдэг хувилбарыг дэвшүүлсэн гэж бодож байна. өнөөдөр 76 гишүүн 76 тийшээ л мөнгө цацаж байна. Бүгд л өөрсдийнхөө тойрогт жаахан ч гэсэн хөрөнгө оруулалт хийчих санаатай л зүтгэнэ. Эрх зүйн орчин нь ийм юм, л даа. Гэтэл улс орны нийтлэг эрх ашиг, хэтийн төлвийн талаар ярих хэлэх хүн байдаггүй.

Хүн болгон жалга дов руугаа л явдаг. Энэ байдлыг манай намаас болиулъя гэсэн юм.

Тиймээс 50:26 хувилбарыг санал болгосон. УИХ-ын гишүүн гэдэг бол бүх ард түмний элч төлөөлөгч мөн гэж заасан байдаг. Гэтэл эрхзүйн орчин нь тийм байгаа учир тухайн тойрог руугаа л явдаг. Тухайлбал, би өнөөдөр Баянголчуудынхаа төлөө л явна. Хэзээ ч Баянхонгор аймгийн иргэдийн төлөө явахгүй. Тухайн орон нутгийнхан нь ч манай гишүүн тэр л гэдэг. Тэд 76 бүгдээрээ өөрсдийг нь төлөөлж байгаа гэж боддоггүй. Ийм байгаа учир 76-ын ядаж 50-ийг улс орны нийтлэг эрх ашгийн төлөө явдаг, сэтгэдэг, боддог хүмүүсээр сонгоё. Харин 26-г нь орон нутгийн төлөөлөл болгон сонгоё гээд  байгаа юм. Гэтэл Ардын нам. 24:52 гэсэн хувилбарыг гавьсан. Орон нутгийн 52 хүний эсрэг 24 хүн улс эх орны нийтлэг эрх ашиг хичнээн яриад яах юм. Явахгүй шүү дээ.

Тэгэхээр нь манай намаас 38:38 гэдэг хувилбарыг санал болгосон. Мөн л хүлээж аваагүй.

Анх хамтарсан Засгийн газар гэрээ байгуулахдаа 10 зүйлийг зорилтоо болгосон байгаа. Түүний нэг нь Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх байсан. Гэтэл өнөөдөр тэд амлалтаасаа буцаж байна. Ер.нь Ардын нам хэзээ ч амласандаа хүрдэггүй шүү дээ. Дандаа гарам дээрээ очоод булгидаг, бусгадаг.

-Өнгөрсөн сард Засгийн газрын хуралдаанаас Таван толгойд гурван улсын компани хөрөнгө оруулагчийн тендерт шалгарсан тухай зарласан. Гэтэл тэрхүү тендер нь нэлээд будлиантай болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярих, болжээ. Та энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Би бол үүнийг хамгийн тэнэг алхам гэж хэлнэ. Монголын төр ийм тэнэг алхам хийж болохгүй л байхгүй юу. Энэ аргаас өөр аргаар шийдэх мянга мянган боломж байсан. Яагаад ийм тэнэг алхам хийж байгаа юм. Өнөөдөр хөгжилтэй том гүрнүүд хэн нэгнээс дутуу бөгөөд хэн нэгний дараа, ард орохыг хэзээ ч хүсэхгүй. Орос нь Хятадаас илүү, АНУ нь Оросоос илүү гэж хэн тогтоох юм. Хэн үүнийг хүлээн зөвшөөрөх юм, Хятад 40 хувь, АНУ 24 хувь, Орос 18 хувь ч гэл үү. Боль л доо. Хэн ингэж хувь тогтоосон юм. Хаанаас юун хувь гараад ирэв, Эд авсан авилгынхаа хэмжээгээр хувилж байгаа юм уу. Үүнээс өөр ямар ч үндэслэл харагдахгүй байна шүү дээ. Их авилга өгсөнд нь их, багыг өгсөнд нь бага гэж хуваарилаа юу. Тэгээд нөгөө Япон маань хаачив. Энэтхэг, Солонгос маань яав. Бусад санал тавьсан улс орнууд хааччихав. Тэд авилга өгөөгүй учраас юм аваагүй болж таарч байна уу. Ингэж л харагдаж байна. Өөр үүнийг юу гэж тайлбарлах вэ. Хоёрдугаарт, дотоодын хөрөнгийн зах зээл, эсвэл гадаадын томоохон хөрөнгийн биржүүд байна. Яагаад зүгээр л үүнд хувьцаагаа гаргачхаж болоогүй юм. Үүн дээр л улс орнууд өрсөлддөг л дээ.

Хэн илүү мөнгө хаяж, хувьцаа худалдаж авсан нь Таван толгойд хөрөнгө оруулалтын илүү хувь, эзэмшинэ биз.

Яахаараа манай Засгийн газар хувь тогтоож байгаа юм. Эдийн засаг гадарладаг, банк санхүүгийн наад захын мэдлэгтэй хүний л хийчих аргачлал ш дээ. Нөгөө талаас Таван толгойг өдий болтол яагаад эргэлтэд оруулахгүй байгаа юм. Би бол шууд л Ухаа худагтай холбож ойлгож байгаа. Ухаа худгийн үнэлгээг осгох, хувьцааны ханшийг өсгөх зорилгоор зориуд Таван толгойг эргэлтэд оруулахгүй барьсан. Тэр хооронд Ухаа худгийн хувьцааны ханш өчнөөн тэрбум ам.доллараар үнэлэгдэх хэмжээнд өслөө. Тэр хооронд нүүрс боловсруулах үйлдвэр барьчихлаа. Сайндаа биш эд Монголын ард түмний хөрөнгөөр л тоглож байгаа.

-Тендерт оролцогч талуудаас Япон улсын Засгийн газраас манай улсын Засгийн газарт нот бичиг ирүүлсэн байсан. Тендер ямар байдлаар явагдаж, энэ гурван компани шалгарсанд тодорхой тайлбар хүссэн байна лээ?

-Надад өнөөдөр Японы Элчин сайдаас захидал ирчихсэн байна. Таван толгойн ордыг ашиглахад Японы хувийн хэвшлийнхний оролцоог дэмжихэд хүчин чармайлт гаргаж ажиллахыг хүсэж байна гэсэн агуулгатай. Өнгөрсөн жил манай Ерөнхийлөгч Японд айлчлахдаа Японы хөрөнгө оруулагчдыг Монголын уул уурхайн салбарт ажиллахыг уриад, уриалаад ирээ биз цээ. Японы парламент ямар их баяр ёслолын байдалтай хүлээн авч байлаа. Гэтэл өнөөдөр яаж байгаа юм. Яагаад Япон улсыг хасаж, эдгээр компаниудыг ямар үндэслэлээр шалгаруулаад энэ хувь хэмжээг тогтоочхов оо хэлэх үг олдохгүй байна.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.