2023.04.13
Т.Энхтүвшин: Холимог тогтолцоогоор сонгууль явуулснаар ямар үр дүн гарах вэ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай
Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2023.04.13/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байна. Хуульд өөрчлөлт хийгээд цаашдаа сонгуулийнхаа хуулийг тогтвортой аваад явах нь зөв. Холимог тогтолцоогоор сонгууль явуулснаар ямар үр дүн гарах вэ? Төсөв санхүүгийн хувьд хэмнэгдэх юм байна. Орон нутгийн бодлого, улсын бодлого нэгтгэгдээд явах ач холбогдолтой гэв. Өөр ямар ямар үр дүн гарах вэ гэдгийг тодорхой тайлбарлаж өгөөч.
Хоёрдугаарт ирцийн асуудал бий. Орон нутгийн сонгууль ирцгүй болсон. УИХ-ын сонгуулийн ирцийн асуудал 50+50 хэвээрээ байгаа аж. Үүнд заавар ирц тавих шаардлага байна уу? Сонгууль болж буй 7, 8 цагийн үед янз янзын л юм болдог. Хол байгаа хүмүүсээ зөөдөг, олон хүн бүлгээр очиж саналаа өгдөг, мөнгө төгрөг тараадаг гэх зэргээр их асуудал гардаг.
Тойрогт нэр дэвшээд жагсаалтад ороод явах боломжгүй гэж Д.Тогтохсүрэн дарга хэлчих шиг боллоо. Намууд олон хүний санал авч ялалт байгуулахыг бодож буй. Тойрогтоо нэр дэвшдэг, жагсаалтад ороод явах боломж бололцоог нээж өгч болоогүй юу?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30