С.Эрдэнэ: Тогтолцоо өөрчлөгдсөнөөр сонгууль шударга болно гэвэл худлаа
2011.06.16

С.Эрдэнэ: Тогтолцоо өөрчлөгдсөнөөр сонгууль шударга болно гэвэл худлаа

Сонгуулийн хуулийг байнгын хороогоор хэлэлцэж дууслаа. ОдооУИХ-ын чуулганаар хэлэлцүүлж батлах үлдэж байна "3 асуулт, 10 хариулт" буланУИХ-ын гишүүн С.Эрдэнийн байр, суурийг сонирхлоо. АН-ын гишүүд хувь тэнцүүлсэн тогтолцоог чухалчилж буй болС.Эрдэнэ "Тогтолцоо өөрчлөгдсөнөөр сонгууль шударга болохгүй" хэмээн онцолж байна.

1.Хоёр намын гишүүд сонгуулийн холимогтогтолцоонд саналнэгдсэн.Тэр дотроопропорциональ нь түлхүү байх уу, мажоритар нь илүү байх уу гэдэгт маргаантай байгаа.Та алийг нь дэмжиж байна?

2.Тогтолцоог өөрчилснөөр сонгууль шударга явагдаж чадах уу?

3.Сонгууль будлиантуулсан хүмүүст тооцох хариуцлагын тогтолцоо сул байна гэсэн шүүмжлэл гарч байна. Энэ талаар юу хэлэх вэ?

4.Холимогтогтолцооны давуу тал юу вэ?

5.Саналын хуудаст намын нэрийг дугуйлах уу, нэр дэвшигчийн нэрийг дугуйлах уу  гээд олон хувилбар яригдаж  байна. Ямар байр суурьтай байна?

 

1. Одоо яригдаж байгаа сонгуулийн тогтолцоог дэмжихгүй байгаа. Бараг л пропорциональ тогтолцоог баталчих юм бол сонгууль шударга явагдах юм шиг яриад байх юм. Энэ худлаа. Харин ч пропорциональ тогтолцоо батлагдсанаар намуудын дарга нарын эрх мэдэл улам өргөжнө. Олон удаа парламентад сонгогдсон, сонгогчдод эл дол болсон нөхөд намын нэрийн ард нуугдаж дахин сонгогдох боломж бүрдэнэ, Гэхдээ хувь тэнцүүлсэн пропорциональ тогтолцоогоор шийдэх нь нэг алхам юм. Зөв зүйтэй
гэж үзэж байгаа ч гэсэн өнөөдөр энэ тогтолцоог шийдэх цаг мөн үү, биш үү гэдэгт  эргэлзэж байна.

2.Сонгууль ямар ч тогтолцоогоор явсан хуучин зуршилтайгаа зууралдаж, луйвраа хийдгээрээ хийж, заваардгаараараа заваараад байвал шударга болохгүй. Аль ч тогтолцоогоор явагдсан сонгууль явдгаараа л явна. Гагц энэ сонгуулийг шударга болгож, чадах эсэхэд санаа зовж байна. Өөрөөр хэлбэл, үнийн оролцоог аль болох багасгая, цахим хэлбэрээр санал тоолох машин ашиглая гэхэд СЕХ анхаарахгүй байх жишээтэй. Энэ мэт олон асуудал байна. Би түрүүн хэлсэн.өнөөдөр бүгд тогтолцоо руугаа хошуугаа
дүрчхээд өөрчилчихвөл сонгууль шударга явагдах, гоё болох юм шиг ярьж байна.Түүн шиг худлаа юм байхгүй. Сонгуулийн хариуцлагын тогтолцоог сайжруулах хэрэгтэй.

3. Сонгуулийн дүнг будлиантуулдаг, луйвар хийдэг хүмүүст тооцдог эрүүгийн хариуцлагыг чангатгах хэрэгтэй. Нөгөө талаас сонгуулийн үйл явцыг аль болох автоматжуулах, саналын хуудсыг элекгрон буюу цахим хэлбэрээр тоолдог болох арга хэмжээг яаралтай авахгүй бол хүний гараар орж байгаа тохиолдолд луйвар, булхай гардгаараа гарна. Их, бага хэмжээгээр асуудал үүснэ, Тооллогын явцад хүний оролцоог багасгаж, өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэдэг цахим төхөөрөмжүүдийг ашиглах, тооллогыг ил тод, нээлттэй болгох хэрэгтэй. Аль болох сонгууль шударга явагдах нөхцөлийг бүрдүүлмээр байна.Тэгж чадвал сонгуулийн үр дүн 100 хувьтай гарна.Түүнээс биш шударгаар хэлэхэд өнөөдөр ямар ч тогтолцоогоор сонгуульдаад гарах үр дүн хариуцлагын тогтолцоогүй, булхай луйвраар дүүрэн гарах нь ойлгомжтой.

4. Холимог буюу пропорциональ тогтолцоон нэг давуу тал гэвэл, жалга довны үзлээс салах, улс  орны нийтлэг эрх ашгийг нэг мөр авч үзэх болох бий. Гэхдээ тогтолцоо өөрчлөх, холимог тогтолцоонд шилжих гээд олон асуудал үүснэ. Аливаа сайн зүйлийн хажууд муу тал заавал байдаг. Сайн руу шилжихэд сонгогчдодоо үнэлэгдэхээ байсан, эл дол болсон улстөрчид дахин сонгох орон зай бий  болох боломж харагдаад байгаа. Үүнд харамсаж байна.Түүнээс биш тогтолцоо ямар байх хамаагүй. Гол нь сонгууль шударга явагдаасай гэж хүсэж байна

5.Холимог тогтолцоогоор явах юм бол намын нэрийг дугуйлах нь гарцаагүй.

-МАН-ын гишүүд намын нэр дугуйлахыг дэмжихгүй байгаа шүү дээ?

-Тэгвэл намынх рейтинг муу байгаа байлгүй дээ. Би тэгж ойлгож байна. намын рейтинг сайн байсан бол  гар, хөлөө зэрэг өргөх байсан байх.Тиймээс танигдсан улстөрчдөөр улс төр хийх гэж байгаа юм биз. Хэрэв проциональ руу явах гэж байгаа бол намын нэр дугуйлж л таарна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.