Ө.Энхтүвшин: Босгыг зөвшилцөнө
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж дууслаа. Бүлэг энэ өдрийн хуралдаанаараа хоёр асуудлыг авч хэлэлцсэний нэг нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга юм. Эл асуудлаар ажлын хэсгийн мэдээллийг сонсжээ. Бүлгийн дарга Ө.Энхтүвшин хэлэхдээ “Хоёр намын бүлгийн төвшинд босго тогтоохтой холбоотой асуудлаар санал зөрөлдөөнтэй болохоос биш бусад асуудал дээр тээг байхгүй шийдэгдсэн. Босгын тухайд 25-30-ын хооронд тогтоох тухай яриа бий. Бүлгийн гишүүдийн хувьд “Зөвхөн босго дээр тээг тавьж, хууль батлах хугацааг хойш чангааж болохгүй. Асуудлыг шуурхайлах шаардлагатай. Тийм учраас Ардчилсан намын бүлэгтэй босгоо зөвшилцөөд, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг энэ долоо хоногт багтаан баталъя” гэдэг дээр санал нэгдсэн гэлээ.
Үүний дараа сэтгүүлчид түүнээс дараах асуултад хариулт авсан юм.
-УИХ-ын гишүүдийн хувьд Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр шилжилттэй холбоотой асуудал дээр ойлголт янз бүр байна. 48-д өрсөлдөөд ялагдсаныг 28-руу шилжүүлэх гээд байна уу, ерөөсөө 48-д өрсөлдөөд ялагдсан бол 28 руу шилжүүлэхгүй гэж үзээд байна уу гэдэг дээр тодорхой тайлбар өгөхгүй юу?
-Хоёр намын бүлгийн хувьд 48:28 дээр тохирсон. Энэ дээр ямар нэг асуудал байхгүй. Гагцхүү намын нэрээр нэрсийн жагсаалтаар санал авахад хэдэн хүнийг яаж оруулах вэ гэдэг дээр маргаан дэгдсэн. Ардчилсан намын бүлэг 48-аасаа шийдэх нь зүйтэй, мандат дотроо багтаад хамгийн олон санал авчихсан байгаа гишүүдийг шууд УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцоод явчихна.
Мандат дотроо багтаагүй, шууд сонгогдож чадаагүйг авсан саналаар нь эрэмбэлээд улсын хэмжээнд нэг том жагсаалт гаргачихна.
Тэндээсээ жишээ нь МАН 12 хүнийг оруулж ирэх эрхтэй боллоо гэхэд 48-аасаа эрэмбэлээд оруулъя гэдэг юмыг хэлээд байгаа. МАН-ын бүлгийн хувьд 48-аасаа эрэмбэлээд явахыг зөвшөөрсөн, гэхдээ 100 хувь эндээсээ оруулах нь учир дутагдалтай. Тийм учраас 28-аас мөн оруулах ёстой. Ийм боломжийг ажлын хэсэг дээр ярих ёстой гэсэн чиглэл өгсөн. Босго тавина гэдэг 100 хувь 48-аасаа тавина гэхээсээ илүү 28 дотроосоо оруулах үүднээс босго тавьж байгаа юм. Босго хэд байх вэ гэдэг дээр яриа хэлцэл хийнэ. Ойлголцож чадах байх.
-Жагсаалт гаргахдаа шалгуур тавина гээд байгаа. Ямар агуулгаар шалгуур тавих гээд байна вэ?
-Аль ч нам нэр дэвшигчийн 76 нэрийн жагсаалт гаргана. Зарим намынх хүрэхгүй байж магадгүй. Тийм учраас 76 хүртэлх нэр дэвшигчийн жагсаалт гаргана гэж хуульдаа томъёолж байгаа. Үүнээс 48 нь олон мандаттай тойрог дээрээ өрсөлдөхөөр нэр дэвших хүмүүс. Цаана нь үлдэж байгаа 28 хүн бий. Намууд тэдний жагсаалтыг өгөхдөө Сонгуулийн ерөнхий хороонд эрэмбэлээд өгчихнө. Тухайн нам нь Их хурлаар ч байдаг юм уу, эсвэл төлөөллийн дээд шатны хурлаараа шийдвэрлээд 28 хүний эрэмбэ нь ийм байх юм гээд 48 тайгаа нийлүүлээд 76 хүний нэгдсэн жагсаалт болгоод Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлчихнэ. Тэр эрэмбээрээ хэн орох вэ гэдэг нь тогтоогдоно.
Мөн тус бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл аж.
Эл асуудлыг жил гаруйн өмнө УИХ-аар хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” гэж үзсэн. Харин жил гаруйн хугацаанд хуулийг яагаад батлаагүй вэ гэхээр хоёр намын бүлгийн төвшинд нийгмийн халамжийг өрхөд өгөх үү, эсвэл хүнд нь өгөх үү гэдэг дээр маргаантай байгаагаас үүдэлтэй аж. Гэхдээ хуулийг батлан гаргах хэд, хэдэн шалтгаан бий аж. Нэгдүгээрт, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвт 49 тэрбум төгрөгийн хөрөнгө тавигдсан. Хоёрдугаарт, олон улсын байгууллагуудтай тодорхой асуудлууд дээр хамтран ажиллахаар гэрээ хэлцлүүд байгуулсан. Гуравдугаарт, ирэх оны хагасаар иргэн бүрт олгож байсан Хүний хөгжлийн сангийн 21 мянган төгрөг зогсоно. Энэ үед нийгмийн эмзэг бүлгийнхэнд хандсан бодлого шаардлагатай болно. Тийм учраас эл хуулийг даруй батлах шаардлагатай. Ажлын хэсгийн төвшинд маргаан дагуулж буй асуудал дээр нэгдсэн шийдэлд хүрэх ёстой гэж үзжээ.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30