2012.03.06

Х.Баттулга УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барина

УИХ-ын гишүүн Х.Баттулга өнөөдөр 14.30 цагт УИХ-ийн дарга Д.Дэмбэрэлд хуулийн төсөл өргөн барина. Уг хуулийн төсөлд “Архи тамхи үйлдвэрлэгчдийн УИХ-д нэр дэвших эрхийг хязгаарлах тухай” оруулсан аж.

Энэхүү төслийг УИХ Х.Баттулга санаачлан нэр бүхий арван гишүүн дэмжсэн бөгөөд бусад гишүүдэд санал авахаар хүргүүлээд байсан юм. Санал авах хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа тул ийнхүү УИХ-ийн даргад уг хуулийн төслөө өргөн барих гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.