Намын бүлгүүд нэгдмэл байр суурьт хүрэв
2012.04.26

Намын бүлгүүд нэгдмэл байр суурьт хүрэв

АН-аас өчигдөр үдээс өмнө МАН-д мэдэгдэл хүргүүлсний дараа УИХ дахь МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн хуралдаан болсон юм. Уг хуралдаанаар АН-ын тавьсан саналыг хэлэлцээд хүлээж авахаар болжээ. Энэ та­лаар өчигдөр үдээс хойш УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энх­түвшин сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.


Түүний хэлснээр АН-ын санал буюу нийслэлийн ИТХ-ын тэргүү­лэгчдийг сонгох сонгуулийг  УИХ-ын сонгуультай адил тогтол­цоогоор буюу 76 гишүүний 48-ыг нь тойргоос, 28-ыг нь намын нэр­сийн жагсаалтаар явуулах шаард­лагыг хүлээн авахаар болжээ. Ингэхдээ нийслэлийн ИТХ-ын харьцааг 30-15 гэж тогтох нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Түүнчлэн АН-аас тавьсан техникийн шинжтэй саналуудыг ч хүлээн авахаар болжээ. Энэ нь саналыг цахим хэлбэрээр тоолох, нэг хуудсан дээр санал бичих зэрэг саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн байна. Гэхдээ эдгээр зүйлийг ажлын хэсэг, байнгын хороон дээрээ илүү сайн судлах нь зүйтэй гэдэгт МАН-ын гишүүд санал нэгджээ.

Ийн намын бүлгүүд нэгдсэн байр суурьт хүрч чадсан тул өнөөд­рөөс эхлэн Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулган болж Орон нутгийн сонгуулийн тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.