2023.06.08
Н.Наранбаатар: Сонгуулийн зардал, ухуулагчийн тоог бууруулах талаар ямар шийдэл байна вэ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай
Монгол Улсын Их хурлын /2023,06,08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
Гишүүд тойрогтоо ажиллаж Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар танилцуулж, санал сонсож явсан. Манай тойрог дээр тодорхой саналуудыг хэлж байсан. Холимог тогтолцоо буюу жагсаалт орж ирснээр үүний ард муу нэртэй улс төрч орж ирэх магадлал үүснэ гэж болгоожилж, үг хэлсэн хүн болгон ярьж байна лээ. Ийм хүмүүс орж ирэхгүй байх баталгаа нь юу байх вэ. Юугаар зохицуулах вэ. Намууд өөрсдөө мэднэ гэхээр 2012 онд явсан шигээ эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө чинээтэй хүмүүс нь орчихдог байдлыг яаж хязгаарлах вэ гэж асуусан. Жагсаалтад малчдын төлөөлөл, эмэгтэйчүүд, залуучууд, эмч, багш гээд нийгмийн бүлэг, секторын төлөөллийг оруулж ирэх механизм юу вэ гэдгийг асууж байсан.
Дараагийн ярьсан зүйл бол зардал. Сонгуулийн зардал хэт өндөр байна. Мөнгө, төгрөг хөрөнгө чинээтэй улсууд нь ялалт байгуулах, сонгогдох боломж өнөөгийн хуулиар байгаа. Үүнийг яаж хязгаарлах вэ? Ялангуяа нэг хүнээс гаргаж байгаа зардлын хэмжээ, ухуулга сурталчилгаандаа гаргаж байгаа зардал, ухуулагч нарын тоонд анхаарахгүй бол хөдөө орон нутагт үүнтэй холбоотой улстөржилт маш их явж байгаа. Нэг гэрийн хоёр хүртэл хоёр өөр намын ухуулагч болоод сум, багт улстөржилт явагддаг учраас үүнийг хязгаарлах талаар ямар заалтууд орж ирж байгаа вэ?
Шинжлэх ухаан, технологи цахим хөгжчихсөн үед олон самбар, зурагт хуудас олон ухуулагч байхын хэрэг байна уу. Тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийг орон нутгийхан мэдэж, таньдаг учраас таниулах гээд их хэмжээний зардал гаргах шаардлага байна уу үгүй юу. Үүнийг яаж хязгаарлаж, шийдэж өгч байгаа вэ?
78 болж хоёр тойрог нэмэгдэж байгаа. Сонгогчдын хувьд газар нутгийн хэмжээгээ харгалзаж үзээч. Хамгийн том газар нутагтай аймаг төлөөлөл нь бусдаасаа харьцангуй илүү байх ёстой. Хүн амын тоог харьцуулсан ч Өмнөговь аймаг 75.000 мянган хүнтэй. Нэмээд 21 аймаг, 9 дүүргээс хүн очоод 100 гаруй мянга хүн байнгын бус ажиллаж, амьдарч байгаа. Тиймээс зайлшгүй мандатын тоог нэмэх шаардлагатай. Эдийн засгийн цар хүрээ, газар нутаг, хүн амаараа томоохон тойрог болж байгаа учраас үүн дээр ямар өөрчлөлт орох вэ гэдгийг иргэд асууж байсан.
Түүний асуултад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хариуллаа.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30