Ц.Даваасүрэн: Үндсэн хуулиа зөрчдөг ёс суртахуун Монгол Улсыг хөгжүүлэхгүй, төрт ёс тогтохгүй
Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2023.04.13/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Сонгуулийн тогтолцоог холимог болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр хэлэлцэж буй энэхүү хуулийн төслийг "Үндсэн хууль зөрчиж байна" гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн удаа дараа байр сууриа илэрхийлсээр буй.
Түүний хувьд хаалгаар өшиглөөд гаргасан чинь тооноор ороод ирлээ гэх 2012 оны үйлдэ давтагдана. Пропорциональ тогтолцоо нь Үндсэн хууль зөрчинө, иргэдийн хүнээ гишүүнээр сонгох эрхэнд халдсан үйлдэл болно. Намын жагсаалтын ард олон түмэнд нүүргүй болсон, хулгай, луйварт холбогдсон нөхдүүд нуугдаж гишүүн болох магадлалтай юм. Иргэд сонгуулиар муу улстөрчдийг шүүрдэж чадахгүй болж, намууд улам дордож, ард түмнээс холдох болно. Ер нь пропорциональ тогтолцоо бий болбол олон түмэн мөнгөтэй, эрх мэдэлтэй улс төрчдийн дарлалд нэгмөсөн салж чадахгүйгээр орно.
Үндсэн хуулийн гуравт, ард түмний гарт засгийн бүх эрх мэдэл байна. Энэ эрх мэдлээ УИХ-ын гишүүн буюу төлөөллөөрөө дамжуулан хэрэгжүүлнэ гэж бий. Мөн Үндсэн хуулийн 21-ын 2-т Олон нийт УИХ-ын гишүүнийг шууд сонгоно энэ сонголтыг хийхдээ сонгуулийн эрх бүхий 25 нас хүрсэн иргэнийг сонгоно гэж бий. Өөрөөр хэлбэл олон нийт Сонгуулийн нэр бүхий 25 нас хүрсэн иргэнийг өөрийн төлөөлөл буюу УИХ-ын гишүүнээр дөрвөн жилийн хугацаатай сонгоно гэж тодорхой заасан. Үүнд нам, байгууллага дундуур нь орох боломжгүй заасан хэмээн байр сууриа илэрхийлж онлайнаар “Лайв” хийж иргэдтэй санал бодлоо хуваалцаж байсан.
Тэрээр УИХ-ын чуулганы нэгдсэн /2023,04,13/-ны хуралдаан дээр ч энэ байр сууриа дахин илэрхийлж, ажлын хэсгийн гишүүдээс асуулт асуулаа.
2012 онд гарсан хаалгаар өшиглөөд гаргасан чинь тооноор ороод ирлээ гэдэг зүйл давтагдах гэж байна. 2012 онд хийсэн сонгуулийг 2016 онд ялагдсаныхаа дараа бид Үндсэн хууль зөрчсөн юм байна лээ гээд өөрчилсөн. Дураа хүрэхээр пропорценалаар дургүйгээ хүрэхээр мажоритараа явуулаад ингээд байж болохгүй, үүнийгээ янз бүрээр тайлбарлана. Үндсэн хууль дээр тодорхой заасан. Харин Үндсэн хуулиа өөрчилж байж хийж болно. Үндсэн хуулиа зөрчдөг ёс суртахуунтай байвал, Монгол Улс хөгжихгүй, төрт ёс тогтохгүй. 1992, 2019 онд Үндсэн хуулийг өөрчилж байхад холимог тогтолцоо дэмжигдээгүй, Д.Тогтохсүрэн гишүүн өөрөө мэдэж байгаа, үүнийг юу гэж ойлгох вэ.
Шинэ нөхцөл байдал үүссэн гээд 2016 оны Цэцийн дүгнэлтийг үндэслээд өөрчилсөн. Одоо намын нэр байна, хүний нэр байна гэж ярьж байгаа. Одоогийн мажоритар адилхан, нам, нэр байгаа. Хүнийг дугуйлахаар намын тоолох гэж байна гэж ойлгож байна, зөв үү.Санал үлдлээ гэж байна, гэтэл 100 хувийн санал авна гэж байхгүй. Энэ тогтолцоогоор нам сайжирна, төр сайжирна гэж байна яаж сайжрах вэ. Нөгөө хулгайч хүмүүс үлдээд нам, төр улам бохирдоно. Ард түмний муу улстөрчийг шүүрдэж байгаа сонгуулийн тогтолцоог устгаж болохгүй. Та нар ард түмнээс сонгогдсон. Та нар яаж гуйж, гувшиж сонгогдсон бол. Одоо ард түмнийхээ өмнөөс "нулимаад" сууж байна
Тэр үед та нар би пропорциональ тогтолцоог авна та нар намайг сонгоорой гэж. Өнөөдөр сонгох эрхийг авч үлдэх ганц боломж бол УИХ-ын гишүүд та нар. Та нар ард түмний мандат авч, Үндсэн хуулиа зөрчихгүй гэж тангараг өргөсөн. Үүнийхээ эсрэг явж болохгүй. Ийм учраас Үндсэн хуулийнхаа зөрчлийг арилгах ёстой. Сонгуулийн тогтолцоо намыг хагална.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Энхболд болон ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Монгол Улсын Их Хурлын нийт 8 удаагийн сонгуулийн 7 нь мажоритар /1996, 2000, 2004, 2016 онуудад 1 мандаттай 76 тойрог, 1992, 2008, 2020 онуудад олон мандаттай томсгосон тойргоор/ тогтолцоогоор, 2012 онд явагдсан Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн хосолсон тогтолцоогоор /48 мандаттай 28 тойрог, 28 мандаттай пропорциональ/ тус тус явуулж байсан юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30