УИХ-ын сонгуулийн товыг хэлэлцэж байна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан ид үргэлжилж байна. Уг хуралдаанаар УИХ-ын сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм. Тогтоолд УИХ-ын сонгуулийг ирэх зургадугаар сарын 28-н буюу пүрэв гаригт зохион явуулахаар заагаад байна. Харин хэлэлцүүлгийн шатанд байнгын хорооны гишүүд “Зургадугаар сарын 28-н ажлын өдөр тул бүх нийтийн амралтын өдөр болгож зарлах юм уу, эсвэл ажлаа хийгээд сонгуульдаа оролцох уу” гэж лавлаж байлаа.
Үүнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “УИХ-ын сонгуулийн тухай хуульд энэ тухай тодорхой заасан. УИХ-ын сонгуулийн өдөр нь ажлын өдөр таарч байгаа ч бүх нийтээрээ амарч саналаа өгөхөөр хуульчлагдсан” гэж тодотгосон юм.УИХ-ын сонгууль хийх өдрийг зарлан товлохтой холбоотойгоор оруулж ирсэн дээрх тогтоолын төслийн хүрээнд санал хураалтыг автомат машинаар уншуулж дүнг гаргана гэсэн нь УИХ-ын гишүүдийн дунд нэлээд хэлэлцүүлэг өрнүүллээ. УИХ-ын гишүүн Д.Энхбатын тайлбарласнаар АНУ-аас оруулж ирсэн саналын хуудсыг тоолох уг автомат машинд 100 хувь итгэхэд бэрх аж.
Хэрвээ сонгогч саналын хуудасны тэмдэглэгээ хийх хэсэгт тэмдэглэгээ хийгээгүй, өөр газарт хийсэн тохиолдолд уг машин нь шууд хүчинтэй гэж тоолно. Хуулиараа бол санал тэмдэглэхээс бусад газарт сонгогч тэмдэглэгээ хийсэн тохиолдолд тэр нь хүчингүй болох ёстой. Хоёрдугаарт, санал хураалтын дүнг унших автомат машины програм хангамжийг шалгах цаг хомс. Уг нь бол мэргэжлийн төвшинд бэлтгэгдсэн хэдэн арван хүн тэрхүү програм хангамжийг судлахад нэлээд хэд хоног шаардах атал цаад газрын тавьж буй шаардлагаар бол нэг өрөөнд хальт нягтлуулаад л болох. Энэ мэтчлэн эргэлзээтэй зүйлүүд байгаа тул УИХ-ын сонгуулийн тухай хуульдаа нэн яаралтай өөрчлөлт оруулж санал хураалтыг давхар гараар тоолно гэсэн заалт хийх шаардлага бас байна” гэдэг асуудлыг хөндсөн юм.
Харин тус байнгын хорооны дарга эл асуудлыг тусад нь авч үзэж ярихгүй бол дуусахгүй хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тиймээс зөвхөн УИХ-ын сонгуулийн тов зарлах асуудлаа тойрч ярих нь зүйтэй байна гэж үзсэн юм.УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал үргэлжилж байна.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30